Dark Light
Нийгэм | 2025-05-02

2024 ОНД ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ОСЛЫН 809 ТОХИОЛДОЛ БҮРТГЭГДЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн III чуулган өнөөдөр /2025.05.02/ болж байна. 2024 онд Монгол Улсад үйлдвэрлэлийн ослын 809 тохиолдол бүртгэгджээ. Жил бүхэн энэ тоо нэмэгдэж байна. Гэр бүлд нэг хүн хөдөлмөрийн чадвараа алдахад тухайн айлын эдийн засаг, амьдралын чанар буурдаг. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс шалтгаалж нэг жилд 127 тэрбум төгрөгийн бодитой хохирол учирдаг байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй хүмүүсийн 17 хувь буюу 224 мянган хүн өндөр эрсдэлтэй ажлын байранд ажилладаг. Энэ тоо ч цаашид нэмэгдэх хандлагатай байна. 
Иймд зохистой хөдөлмөр эрхлэлт, зохистой ажлын байрыг дэмжих нь нэн чухал байгаа юм. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах даатгалын тогтолцоо иргэн, ажил олгогч даатгуулагчийнхаа эрх ашгийг хамгаалдаггүй, ослоос урьдчилан сэргийлдэггүй. Даатгалын тогтолцоотойгоо уяж, ослоос урьдчилан сэргийлдэг, нөхөн сэргээх үйл ажиллагааг түргэн хугацаанд авдаг байх, бодлогын уялдаатай байдлыг хангана. 2025 онд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барьж, эрхзүйн шинэчлэлээ хийнэ. 2026 онд хуулийн хэрэгжилтийг хангуулан, тогтолцооны шинэчлэл хийж, 2027-2028 Үндэсний тогтолцоогоо бэхжүүлэх он жилүүд байна гэдгийг ГБХНХ-ын сайд Л.Энх-Амгалан чуулганд тавьсан илтгэлдээ онцоллоо.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00