Dark Light
Нийгэм | 2025-05-02

ХОТ БАЙГУУЛАЛТЫН ШИНЭ ЗОХИЦУУЛАЛТ БОЛОВСРУУЛАГДАВ

СЭТГҮҮЛЧ | Б.АМАРТҮВШИН
Image

Улсын Их Хурлын гишүүн Ж.Алдаржавхлан өнөөдөр (2025.05.02) Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгаланд Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.

Энэхүү хуулийн төсөл нь “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот хөдөөгийн сэргэлт хөтөлбөрийн хүрээнд боловсруулагджээ. Төслийн гол зорилго нь суурьшлын бүсийг шинээр байгуулахдаа иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангах, нийгмийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд оршиж байна.

Төсөлд тусгаснаар:

  • Хот, тосгоны ерөнхий болон хэсэгчилсэн төлөвлөгөөг хуульд заасан шаардлагад нийцүүлэх,

  • Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь тухайн төлөвлөгөөг хянан батлах эрх зүйн үндэс илүү тодорхой болох,

  • Шинээр төлөвлөх суурьшлын бүс бүрд 250 өрх тутамд нэг цэцэрлэг, 1000 өрх тутамд нэг төрийн өмчийн сургууль байхаар тооцох зэрэг зохицуулалт тусгагджээ.

Мөн хуулийн төсөл батлагдсанаар хот байгуулалтын үйл ажиллагаанд оролцогч талуудын эрх, үүргийг нарийвчлан тодорхойлж, төлөвлөлт хэрэгжүүлэгчдийн хариуцлагыг сайжруулах, мэргэжлийн байгууллагуудын оролцоо, чиг үүргийг оновчтой болгох ач холбогдолтой гэж хууль санаачлагч онцолсон байна.

Улмаар хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжил, бүсчилсэн хөгжлийн бодлого бодитоор хэрэгжиж, иргэдийн амьдрах орчин байгаль орчинд ээлтэй, дэд бүтэц сайтай хот суурин газруудаар тэлнэ гэж үзжээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00