Dark Light
Нийгэм | 2025-05-02

Н.ЭРДЭНЭХҮҮ: ХАВДАР СУДЛАЛЫН САЛБАРТ БИ БООЛ ШИГ ЗҮТГЭСЭН

СЭТГҮҮЛЧ | С.ОТГОНБАЯР
Image
ХСҮТ-ийн захирлын үүргээс чөлөөлөгдөөд буй Н.Эрдэнэхүү мэдээлэл хийлээ.
Өнөөдөр 11:00 цагийн үед ЭМЯ-наас ажлын хэсэг ирсэн. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайханы тушаалыг танилцууллаа. Тушаал дээр ХСҮТ-ийн ерөнхий захирлын үүргийг гүйцэтгэгч Н.Эрдэнэхүүг ажлаас чөлөөлөх тухай гэсэн албан тушаал ирсэн байна. Энэхүү албан тушаалын дагуу миний бие ажлаа хүлээлгэн өгч байна. Төрийн сайд өөрийн харьяалах ХСҮТ-ийн даргыг чөлөөл гэсэн бичгийг Монгол Улсын захиргааны тухай хууль буюу сайдын эрхийн хүрээ, Хөдөлмөрийн тухай хуулийг 43 дугаар зүйлийн 43.1.1 гэсэн хоёр заалтыг үндэслэн ажлаас чөлөөлж байгаа юм байна. Ажлаас чөлөөлөхдөө ямар нэгэн үндэслэл байхгүй. Энэ хоёр үндэслэл нь Хөдөлмөрийн тухай хуульд ямар эрх үүрэг байдаг вэ гэсэн заалт байгаа. Түүнээс сахилгын шийтгэл ногдуулсан уу, алдаа дутагдал гаргасан уу гэдэг дээр ямар нэгэн заалт үндэслэл болгоогүй. Тавдугаар сарын 2-ний өдрөөр Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн байна. Үүнийг би эсэргүүцээгүй. Нэгэнт сайдын тушаал учраас хүлээн авч байгаа. Өнөөдөр бид бүхэн ажлаа хүлээлгэн өгч байна. Гэхдээ үүнтэй холбоотойгоор хэдэн зүйл хэлэхгүй бол болохгүй нь. 
Нэгдүгээрт, шууд ажлаас чөлөөлж байгаа нь Хөдөлмөрийн хуулиар сахилгын зөрчил гаргаагүй, гэмт хэрэгт холбогдоогүй бол дор хаяж нэг сарын өмнө мэдээлэх ёстой. Энэ нь Хөдөлмөрийн хуулийн заалтуудыг зөрчсөн байна. 
Хоёрдугаарт, ямар нэгэн сахилгын шийтгэлгүй мөртлөө үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэсэн шууд тушаал гардаг болсон юм байна. Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулиас давсан тушаал гардаг болжээ. 
Яагаад ийм зүйл үүсэв гэхээр өнгөрсөн хугацаанд Т.Мөнхсайхан сайд ажлаа авснаас хойш хавдар судлалын чиглэлээр анхаарал тавьж ажиллана гэж манай байгууллага дээр ирж ажиллаж эхэлсэн. Тухайн хугацаандаа үүрэг өгч бид бүхэн тэр бүхнийг биелүүлж, Монгол Улс даяар хавдрын тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, чанартай хүргэх, орон нутагт хавдрын тусламж үйлчилгээг үзүүлэх чиглэлээр хамтран ажиллаж эхэлсэн. Хамтарч ажиллах энэ хугацаа буюу бүтэн жилийн хугацаанд маш олон дарамт ирж байсан. Түүнийг бид байгууллага болон эрүүл мэндийн салбарын асуудал болголгүй тухайн ажил үүргийн хүрээнд авч явж байсан. Байнга хална, ажлаа өг гэдэг асуудал гарч байсан. Бид бүхэн ажлаа сайн хийж байсан учраас үүнийг сайн хийхгүй бол ажлаа өгөөрэй гэж байнга хэлдэг байсан. Түүнийг нь сайн хийдэг байсан учраас асуудал намжиж байсан. Сүүлдээ ямар нэгэн үндэслэлгүй ажлаа өг гэдэг тушаал ирж байна. Тэгэхээр бид шүүхдэх нь ойлгомжтой. 
Энэ юунаас үүдэв гээд харахаар нэгдүгээр сараас хойш эмийн асуудалтай холбоотойгоор хавдрын чиглэлээр ЭМЯ-тай дөрвөн талт гэрээ байгуулсан. ХСҮТ үүнд оролцоогүй мэдээгүй байсан. Шинэ эмийг оруулах тухай яригдсан юм байна лээ. Тэр шинэ эмийг хандиваар нэвтрүүлэхтэй холбоотойгоор Эмийн бодлогын газрын дарга Намхайноров эхний ээлжид, дараа нь Санхүү эдийн засгийн газрын дарга Мөнхсүх нар ээлжлэн над дээр хүрэлцэн ирсэн. Ирэхдээ 500 сая төгрөгийг та бүхэн энэ эмийн татварт төл гэдэг асуудал гарсан. Миний хувьд энэ нь төсөвт тусгагдаагүй, хоёрдугаарт тэр гэрээн дээр би гарын үсэг зураагүй. Энэ бол ЭМЯ болон уул уурхайн компаниудын хооронд хийгдсэн гэрээ. Хэрвээ би үүн дээр гарын үсэг зураад үүрэг хүлээчихсэн, төсөвт суугдаад, Сангийн яамаар батлагдсан бол би өгөх байсан. Ийм учир би өгөх боломжгүй гэсэн. Сайд өрөөндөө дуудаад 500 сая төгрөг та яагаад шилжүүлэхгүй байгаа юм гэдэг байдлаар миний эрхэд халдаад байна уу гэдэг байдлаар асуудал болгосон. Тэр үед би хуулиараа ийм байдаг гэж тайлбарлаад, өөрөө ойлгоод үлдсэн боловч өөрийнх нь хүссэн зүйлийг биелүүлэхгүй, өөрийнх нь үүргийг биелүүлээгүй гэдэг үүднээс сольж байгаа гэж ойлгож байна. Энэ хүний олон үйлдэл бий. Өөрийнх нь хүссэн зүйлийг хийгээгүй байдлаас болоод өөрийнх нь хүссэн зүйлийг хуультай хуульгүй хийдэг хүмүүстэй болох гэсэн сонирхолтой юм байна гэсэн ойлголт миний хувьд үүссэн учраас өнөөдөр ажлаа хүлээлгэн өгч байна. Хамтран энэ салбарт зүтгэсэн бүх хүмүүстээ баярлалаа. 
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00