БИЛГИЙН ТООЛЛЫН 6 2025.05.03 / БЯМБА ГАРАГ
ХАВРЫН АДАГ ЦАГААН ЛУУ САРЫН НАЙМАН ЦАГААН ХАР БИЧ ӨДӨР
Үс засуулбал: Өнгө зүс сайжирна
Наран ургах, шингэх: 05:31-20:07
Барилдлага: Үл тохирох
Шүтэн барилдлага: Авахуй
Суудал: Гал
Аргын тооллын тавдугаар сарын 3, Санчир гараг. Билгийн тооллын 6, Өглөгт охин одтой, хар бич өдөр. Өдрийн наран 05:31 цагт мандан, 20:07 цагт жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өнгө зүс сайжирна.