Dark Light
Нийгэм | 2025-05-02

МЭЛХИЙ: АМРАХ ЗАВ ӨГӨХГҮЙ АЖИЛ ХЭРЭГ ОВООРНО

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
2025 оны тавдугаар сарын 3-ны өдрийн 12 ордын зурхайг танилцуулж байна.
Хонь: Энэ өдөр бодол санаа тайван бөгөөд хүсэл эрмэлзэл итгэлээр дүүрэн байна. Та өгөөмөр зан гаргаж ч магадгүй. Ажил хэрэгт чухал өөрчлөлтүүд бий болно. Энэ үед шинэ өөрчлөлт нь тогтсон хэв маягийг солих зорилгыг тодорхойлох болно. Залуу хүмүүсийн хайр сэтгэлийн харилцаа нь шийдэмгий бөгөөд тэвчээртэй байх чадварыг шаардана.
 
Үхэр: Ажлын ачааллыг тохируулахдаа өөрийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэх хэрэгтэй. Энэ талаар асуудалгүй бол зүтгээд үзэхэд алдах зүйлгүй цаг үе. Залуу хосуудын цаашдын хувь заяанд онцгой анхаарал, халамж хэрэгтэй. Ганц бие хүмүүс шинэ танилцсан хүнтэйгээ дасан зохицоход хүндрэл гарч болзошгүй.
 
Ихэр: Та амьдралынхаа хэв маягийг өөрчлөхийг хүснэ. Бүтээлч сэтгэлгээ, хийсвэр хандлага давамгайлж болох ч таны уран сэтгэмж хэтрэх магадлалтай.Сэтгэлээр унах байдалд орсон ч эрсдэлтэй шинэ өөрчлөлт хийхийг хичээх хэрэггүй. Бодол санаа болон материаллаг байдлаа анхаарах бололтой. Ямар ч худалдан авалтаа санхүүдээ тохируул. Өдөр тутамдаа шинэ хоол хүнс хэрэглэх хэрэгтэй.
 
Мэлхий: Амрах зав өгөхгүй ажил хэрэг овоорно. Хариуцлагатай албанд ажилладаг бол олон ажлыг шийдэх хэрэг гарна. Өнөөдөр далд өрсөлдөгчийнхөө арга мэхийг таних боломжийг бүү алдаарай. Цаг хугацаа үнэтэй энэ үед танд сайн туслагч их хэрэг болно. Шинэхэн танилын харилцаа удаан үргэлжлэхгүй ч сонирхолтой, адал явдалтай сэтгэл хөдөлгөм болзоо таныг хүлээж байна. Зүгээр л хөнгөн шохоорхол төдий зүйлийг хэт чухлаар бүү хүлээж аваарай.
 
Арслан: Үүссэн асуудлыг бүү хурцатга. Анхаарлаа өөр зүйлд хандуул. Хайртай хосын харилцаанд сорилт тулгарна. Ойр дотнынхондоо эртнээс хуримтлагдсан гомдлоо зөв илэрхийл. Хэт ачаалалтай ажил хэрэг эрхлэх болон олон нийтийн үйл ажиллагаанд идэвх зүтгэл гаргахад амжилтгүй байна. Арвич, хямгач бай.
 
Охин: Өнгөрсөнд үлдсэн зарим нэгэн нууцаа бусадтай хуваалцахыг хүсэж магадгүй. Хайртай хүндээ анхаарал халамж сайн тавь. Амьдралаа зөв төлөвлө. Амрах цаг заавал гарга. Хэт ядрах нь дархлаа буурахад хүргэнэ. Эрүүл мэндийн асуудал нэлээд гарна. Тогтмол дасгал хөдөлгөөн хийж, эрүүл агаарт амьдрах нь дархлааг дэмжих болно.
 
Жинлүүр: Энэ өдөр ямар нэг хэлбэрээр алдагдал хүлээж болзошгүй. Энэ нь дан ганц эд материаллаг талаасаа бус байна. Өнөөдөр хүмүүстэй бүдүүлэг харьцаж магадгүй. Бодлогогүй харилцаа бусад хүмүүсийг гомдоох бололтой. Хайрладаг хүнийхээ сэтгэлд сэв суулгахаас болгоомжил. Үр хүүхдийн асуудалтай холбоотой зарлага гарсан ч та сандрах хэрэггүй.
 
Хилэнц: Нөлөө бүхий хүмүүс таны хүсэл мөрөөдөл, эрх чөлөөг хязгаарлах магадлалтай өдөр. Хэдийгээр хэцүү байсан ч та өөрийгөө хүлж баглаж байсан төвөгтэй харьцааг таслахаас бүү эмээ гэж од эрхэс зөвлөж байна. Өөртөө итгэ. Үргэлж сурч боловсорч, тасралтгүй өсөн дэвжих байдлыг бүгдээс чухалчил.
 
Нум: Ойр дотнын хүмүүстэйгээ үл ойлголцох байдал үүсэж мэднэ. Ийм үед аль болох хүлээцтэй байж, зөрчилдөөнийг эвээ шийдвэрлэ. Хийж байгаа зүйлийнхээ төлөө шаардлага гарвал хариуцлага хүлээх нь өөртөө итгэлтэй байдлын шинж байна. Ажлын ачаалал даах чадвар ч муугүй байна.
 
Матар: Түншүүдийн харилцаа бэхжих бөгөөд урьд өмнө мэдэж байгаагүй нийтлэг сонирхлоо илрүүлнэ. Санхүүгийн бичиг баримт, төлбөр тооцоогоо сайтар хяна. Зугаа цэнгэлд их мөнгө зарцуулахаас зайлсхийхгүй бол дараа нь та үүндээ харамсах болно. Өнөөдөр гэр орноо шинэчлэн засах, орчноо чимэглэх төлөвлөгөө тань хэрэгжих бөгөөд найз нөхдийн тус дэмийг ашиглаж чадна.
 
Хумх: Хөндлөнгийн нөлөөнөөс дэмжлэг, сайшаал хүлээх хэрэггүй. Зөн совингоо дага. Бага зэрэг зөрчилд оролцоход л томоохон хэрүүлд хүргэж болзошгүй. Ямар ч хэрүүл маргаанд бүү орооцолд. Та буруутан нь болж болзошгүй. Шинэ нээлт ололтоос багагүй мөнгө олно. Танд амьдралдаа хүрэлцээтэй мөнгө олох эрч хүч хангалттай байна.
 
Загас: Хамтрагч болон найз нөхөд тань ажил хэргээ бүтээхэд багагүй туслах болно. Бүгд л өөр өөрийн ажилтай ч танд тус дэм болохоор хичээн чармайна. Та ч бас хар амиа бүү бод. Энгийн байж, амьдралд нийцэх чин сэтгэлийн дэмээр бусдад урам өг. Хувийн эрх ашиг, өөрийгөө хэт бодсон хүслээ хязгаарла.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00