Dark Light
Нийгэм | 2025-05-12

12 ОРДЫН ЭНЭ ДОЛОО ХОНОГИЙН ЗУРХАЙ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
12 ордын энэ долоо хоногийн зурхайг танилцуулж байна (2025/05/12 - 2025/05/18).
Хонь: Бүх л үйл ажиллагаандаа зардал төсвөө төлөвлө. Санхүүгийн асуудлуудаа шийдвэрлэж цэгцэл. Ажлын байраа эмх цэгцтэй болгосноор хүссэн ажлаа хийж чадах урьдчилсан нөхцөлийг бий болгож чадна. Хэцүү байсан ч төсөл төлөвлөгөөнүүдээ хийх гэж оролдоход тохирсон үе. Таны анхаарлыг шинжлэх ухаан, мэдээллийн технологийн шинэ нээлтүүд татна. Санамсаргүй алдаа санхүүгийн байдлаа сэргээхэд хүнд болгож магадгүй. Од эрхэс нөлөөг ашиглан тэнцвэргүй нөхцөл байдлыг та засаж чадна. Санхүүгийн байдлаа бүрэн тогтвортой болгох зөв алхам хийснээр орлого сайжрах хандлагатай болно. Ажил дээр маргаан гарч болзошгүй. Энэ бэрхшээлээс болж шантрах хэрэггүй. Хийсэн ажлынхаа үр дүнг тооц. Шинэ зорилгоо тодорхойл. Уран бүтээлийн эрэл хайгуул хийж, ямар ч аргаар хамаагүй өөрийгөө илэрхийлэхийг хүснэ. Ирээдүйн төлөвлөгөөгөө боловсруул. Од эрхсийн зүгээс таны байр суурь бат бөх эсэхийг шалгана. Төлөвлөгөөгөө эрчимжүүлж, дуусгах хэрэгцээ байгаа ч нарийн төвөгтэй зүйлийг албадан хийх хэрэггүй. Бизнесийн эрсдэлтэй ажилд хамтрах нөөц бололцоогоо ашиглавал зөвдөнө. Бизнесийн түншлэлд бүгдийг хуулийн дагуу хий. Гэрээ хэлэлцээрийг судлалгүйгээр бүү хий. Долоо хоногийн сүүл рүү гэр бүлийн асуудлууд албаны ажил хэргээс тань хөндийрүүлэх магадлалтай байна. Албан ажлын шаардлагаар гэр ахуйн элдэв асуудлуудаас холхон байх хэрэгцээ гарвал энэ талаар гэр бүлийнхэнтэйгээ сайн ойлголцохыг од эрхэс зөвлөж байна. Шинэ танилууд таныг өөрийн үйл ажиллагаандаа татан оруулбал мөнгө олох боломж гарна. Таны эрүүл мэнд таны сэтгэл санааны байдлаас ихээхэн хамаарна. Эрүүл мэндээ бодож баяр хөөртэй байхыг хичээ. Дасгал хөдөлгөөнтэй хийж, спортоор хичээллэ. Гэр бүл, хүүхдүүдэд тань хайр энхрийлэл хэрэгтэй байна. Иймээс тэднийгээ аз жаргал болгохын тулд сайхан зүйлээр бэлэг барь. Амьдралдаа томоохон өөрчлөлт хийх гэж хэт улайран зүтгэх хэрэггүй.
 
Үхэр: Соёл урлаг, спортын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахад өөрийн хүчин чармайлтыг дайчлан, идэвх зүтгэлээ дээшлүүлэхийг од эрхэс зөвлөж байна. Бусадтай эвтэй бай. Даруу, ухаалаг бай. Өөрийн эрхгүй буруудах үйлдэл бүү гарга. Элдэв хортой хов эргэн тойрон байх магадлал их байна. Эрүүл мэнддээ анхаарч ажлын хэт ачаалал болон архи дарснаас хол байхыг од эрхэс сануулж байна. Хэрвээ хэн нэгний өмнө буруугаа хүлээхийг хүсвэл бардам сэтгэлээ дарж уучлал гуйхыг зөвлөж байна. Хайртай хүнтэйгээ хэл амаа ололцох боломж байна. Муудалцсан бол эвлэрэх сайхан боломжийг бүү алд. Ирээдүйн тухай төлөвлөгөөгөө хамтран ярилцахыг од эрхэс зөвлөж байна. Харин ажил дээр төвөгтэй нөхцөл байдал үүсэх магадлалтай. Удирдлага тань таныг хийх ёсгүй зүйлс шаардана. Өөрийн зөв гэдгийг тууштай нотол. Атаархагчид, муу санаатнууд таны амьдралыг бусниулах үйлдэл хийнэ. Ухаалаг хүлээцтэй байгаарай. Хэзээд өөрөөрөө байхыг хичээ. Буруу үг үйлдэл бусдын нүдэнд олзлогдох магадлал өндөр байна. Долоо хоногийн сүүл рүү мөнгө санхүүгийн нөхцөл сайжирсан ч арвич хямгатай бай. Цаг заваа зөв төлөвлөж сур. Тэгвэл та бүгдийг амжуулж чадна. Чухал хүнтэй уулзах ажил хэрэг бүтэмжтэй байна. Залуу хүмүүс сурахын зэрэгцээ ажил хийх санаа төрнө. Гэвч хэтэрхий мөнгө олох гэж улайрснаас бусад үзүүлэлт муудна гэдгийг санаарай. Гэнэтийн үйл явдал анхаарал сарниулна. Яарч сандралгүй, өөрийн бодлыг ойлгомжтой илэрхийл. Зоригтой шийдэмгий байдал өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, ажлын гүйцэтгэлийг сайжруулна. Ганц бие хүмүүс өнгөрсөн амьдралын алдаагаа засаж, хайр дурлалтай нүүр тулахаар шийдэх бололтой. Болзоонд анхны сэтгэгдэл чухал учир чадлаараа хичээ. Аливаа санал зөрөлдөөнийг хэт өөрийнхөөрөө шийдэхгүй, аядуухан байдалд шилжүүл. Цагийг нь олж зарим зүйл дээр таны буруу байхгүй ч бууж өгч сур. Гэр бүлээ анхаар. Од эрхсийн нөлөөгөөр гэр бүлийн харьцаанд таагүй зүйлс учирч болзошгүй. Сайхан сэтгэлээр уучлах юм бол та үр ашгийг нь удахгүй хүртэнэ.
 
Ихэр: Мөнгө санхүүгийн ба бусад хувийн асуудалтай нэгэн зэрэг нүүр тулна. Орлого зарлагадаа сайн хяналт тавь. Амласан боловч биелүүлээгүй үүрэг даалгавраа гүйцэтгэх талаар бод. Ажил хэргийн үйл ажиллагаанд бичиг баримтын бүрдлийг сайн анхаарах хэрэгтэй болно. Санхүүгийн байдлаа бэхжүүлэх алхам бодож ол. Таныг сонирхохгүй хүнд байдгаа дэлгэх нь зохисгүй байна. Бусдын үгийг сайн сонс. Өөрийгөө хэт анхаарах хэрэггүй. Төлөвлөсөн арилжаа наймаанд бага зэрэг эрсдэл гаргахаас бүү татгалз. Ашиг авчирна гэдэгт эргэлзэх шаардлагагүй. Зарим учрал хөрөнгө мөнгөтэй болоход түлхэц үзүүлнэ. Харин зугаа цэнгээн адал явдалд ихээхэн мөнгө үрэхээс сэргийл. Хэт их зарлага гаргахаас зайлсхий. Хэрвээ таны хайр дурлалын харьцаа тодорхойгүй, аз жаргалыг бүрэн амталж чадахгүй байгаа бол ажил хэрэг тань гялалзаж байсан ч амьдралд нэмэргүй санагдана. Гэхдээ өөрийн зүрх сэтгэлийг эрүүл оюун бодлоор сонсох гэж оролд. Долоо хоногийн сүүл рүү шинэ хүмүүстэй харьцахдаа болгоомжтой бай. Ажил хэргийн түншүүдтэйгээ хамтран хийх ажил хамгийн чухлаар тавигдана. Дэмий хоосон яриа, улиг болсон зүйлсээс хол бай. Шийдвэрлэгдээгүй, ужиг болсон асуудлуудаа барьж авахад сайн. Ихэнх хүмүүс боловсролдоо багагүй мөнгө зарцуулна. Гэхдээ дан ганц мөнгө энэ асуудлаа шийдэхэд тус болж чадахгүй. Хамгийн гол нь таны хичээл зүтгэл байна. Эрүүл мэнд тогтвортой байна. Сэтгэл санаа, эрч хүчээ сайн дэмжвэл гадаад үзэмж сайхан болно. Ганц бие хүмүүс гэр бүлийн амьдрал зохиох тухай бодно. Яаран шийд бүү гарга. Сэтгэлийн тэнхээ, тэвчээр хатуужил нь хувийн олон асуудлуудаа шийдвэрлэхэд тань тусална. Тэвчээртэй байж архины тамхи зэрэг хорт хэрэглээ, муу зуршлаас хол бай.
 
Мэлхий: Мэргэжлийн хандлага зонхилно. Өөрийн дур сонирхолтой ажилдаа цаг гарга. Холын хүнээс авсан мэдээлэлд шууд итгэх хэрэггүй. Гаднын муу нөлөөнөөс болгоомжил. Атаархуу хүмүүсийн хутгасан хов хор уршиг тарьж мэднэ. Шинэ эд зүйл худалдан авахаас зайлсхий. Өөртөө итгэлгүй байдал гаргах нь бизнес болон бусад ажил хэрэгт хохирол учруулна. Биеэ барьж чадалгүй бусад хүмүүсээс маргаан эсвэл хэрүүл өдсөн үйлдэл гаргаж болзошгүй. Тогтворгүй нөхцөл байдалтай тулгарч болзошгүй. Танд буулт хийсэн ч ялалтад бэлэн байх чадвар байна. Удирдах ур чадвар өндөр байлаа ч бусдын ая эвийг нь олоход ихээхэн хүчээ гаргах хэрэгтэй байх. Өөрийн үйл хэргийг бусдаас хэт хараат болгох аюул бодитоор нүүрлэж байна. Түншүүддээ хэт найдаад хэрэггүй. Эрүүл мэндээ анхаарч, элдэв харшлаас болгоомжил. Мөн хоол боловсруулах систем сулрах магадлалтай. Долоо хоногийн сүүл рүү сонирхолтой татсан, өндөр цалинтай ажилд орох боломж гарна. Тодорхойгүй зүйлд цаг нь болоогүй байхад бүү дүгнэлт гарга. Бодлогогүй хөдөлбөл амжилт олохгүй. Гадаад нөхцөлөөс хамаарсан аливаа эргэлзээг сайтар шалга. Байгуулсан гэрээ хэлцлээ бүү зөрч. Буулт хийх чадваргүй байвал ирээдүйн ашигтай ажлаа алдана. Хуумгай шийдвэр бодлогогүй алхам ялагдалд хүргэнэ. Ажилдаа шинэ боломж олж чадвал өөрөө өөрийгөө ялан дийлнэ. Гэвч үүний төлөө өөрийн үнэтэй зүйлээ алдах хэрэггүй. Биеийн эрч хүч дээд зэрэг байна. Шийдэмгий байж, эрч хүчээ төвлөрүүл. Аахар шаахар асуудлуудаас чухлыг нь барьж ав. Гэнэтийн ашигтай ажил эрсдэл дагуулна. Бусадтай эвдрэлцэлгүй тайван байдлаар ямар ч асуудалд ханд. Гэр бүл, ойр дотно хүмүүсийн сэтгэлийг гонсойлгох гэнэтийн үйлдэл гарахаас урьдчилан сэргийл.
 
Арслан: Энэ долоо хоногийн эхээр олон нийттэй харьцах бүхий л ажилд амжилттай байна. Бизнес эрхлэгч нар хамаг анхаарлаа хөрөнгө оруулалтын асуудлуудад хандуулах хэрэгтэй. Сэтгэл хангалуун байж чадахгүй үед зарим зүйлээс цагийг нь олж татгалз. Амжилтад хэт шунаснаар дотнын хүмүүсээ золиослохоос болгоомжил. Хөрөнгө оруулалт, мөнгө санхүүгийн асуудалд азаа туршиж болохгүй. Харин долоо хоногийн дундуур ажил амьдрал шинэлэг үйлдэл хүлээж байна. Ирж буй бүх мэдээлэлд анхааралтай ханд. Хосуудын харьцаа бүтэмжтэй, элдэв асуудалгүй байна. Харин долоо хоногийн сүүлээр зөрчилдөөн гарч, найз нөхдөд тань таагүй харилцаанд орох бололтой. Албан томилолтоор явах, гэрээ хэлцэл байгуулах зэрэг олон ажлын санал таныг хүлээж байгаа бололтой. Гэр бүл найз нөхөдтэйгөө цагийг хамт өнгөрүүлэх нь хамгийн сайн ойлголцох арга байна. Хайр дурлалын тулгамдсан асуудлыг шийдэх сайн нөлөө од эрхсийн ивээлд байна.
 
Охин: Ажил хэрэгч хүмүүст шинэ санаа, ажлын санаачилга өндөр байх ч хэт идэвх бүү гарга. Гол нь өмнөх ажлын үр дүнг тооц. Өнгөрсөн үйл явдлуудад ул суурьтай дүгнэлт хий. Сэтгэлийн хат тэвчээрээ гаргах үе. Ажил хэрэг болон хувийн амьдралд шийдэгдээгүй асуудал олон тулгарна. Энэ нь таныг гутранги байдалд оруулж, уйтгарт автуулж мэднэ. Хариуцлагатай байхын тулд өөрийн ажлын хуваарийг цэгцэл. Таагүй цаг үеийг ашиглан өрсөлдөгч нар таны байр суурийг эзэлж магадгүй. Энэ үед бүү сандарч мэгд. Бодлогогүй алхам хийхээс зайлсхий. Харин өөрөөсөө хамаарах бүхнийг эвтэйхэн байх орчин бүрдүүл. Хайр дурлалын асуудал амжилттай байна. Таны хувийн амьдралд дотнын найзууд тус болно. Од эрхсийн эрхшээл зарим харилцаанд санал зөрөлдөөнийг илгээнэ. Ийм үед өөрийн дуртай ажлыг оролд. Сонирхлыг тань татдаг зүйлс гунигт бодлоос ангижруулж, стресс тайлна. Долоо хоногийн сүүл рүү чухал бизнесийн эсвэл нэр хүндтэй компаниас хамтрагч болох санал хүлээн авна. Мөн орлого сайн олох гэрээнд гарын үсэг зурж магадгүй. Сэтгэл хөдлөл хэтэрч болзошгүй. Мөнгөө дэмий бүү үр. Та тайван байдлаа хадгалж, аливаа асуудал дээр зөв шийдвэр гарга. Хэрвээ олсон амжилтын юу нь ч таныг баярлуулж чадахгүй байгаа бол сэтгэл зүйчид ханд. Дотно хүнтэйгээ харьцах харилцаанд өөрчлөлт гарна. Аливаа шинэ эхлэлд бэлэн бай. Амьдралаа сайхан өнгө будгаар хучиж, гэр бүлдээ эергээр нөлөөлөхийг бодоорой. Хайр дурлалд таатай хандлага зонхилно. Цагийг найз нөхөд гэр бүлийнхээ хүрээнд аятайхан өнгөрүүл. Ажил төрлийг хойш тавьж болохгүй бол санаа зовоохгүй хийх чадварлаг мэргэжилтнүүдэд даалга. Найз нөхдийнхөө тусламжтайгаар ажил хэргээ түргэн бүтээх хэлхээ холбоо тогтоож чадвал чухал алхам хийх боломж гарна.
 
Жинлүүр: Биеийн төдийгүй, оюун ухааны бүх нөөц бололцоогоо дайчлан ажиллах үе. Үр дүнд нь та олон нийтийн хүндлэлийг хүлээн авах болно. Урьдын үзэл бодол өөрчлөгдөх магадлалтай. Хэрвээ мэдэмхийрч их зан гаргахгүй бол танд олны хүндлэл ирэх болно. Тулгарсан асуудлыг өөрийн сурсан уламжлалт аргаар, амьдралын туршлагадаа найдан шийдэж болно. Гадаад таагүй нөхцөл бүрэлдэх нь таны үйл ажиллагааны үр дүнд муугаар нөлөөлнө. Орлого бага бол хэт хичээлгүй, зүгээр зарлагаа сайн хэмнэ. Удирдах болон төрийн албан тушаалтнуудтай бүү шөргөөцөлд. Таны зөв байсан ч улайрсан бух шиг зөрүүд хүмүүсээс хол бай. Үзэл бодлоо хэт ил тод илэрхийлэхээс болгоомжтой бай. Санхүүгийн зохион байгуулалтаа сайжруул. Өдөр тутмын хэрэгцээнээс илүү гарсныг бага багаар ч болов хадгалж хэвш. Бусдын нөлөөнд автан, эргэлзсэн байдалд орох магадлал байгаа тул танд дотнын хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй байна. Албаны бичиг баримтаа цэгцэл. Үнэтэй худалдан автахаас зайлсхий. Зөн билэг тод бус байсан ч үнэн байх болно. Долоо хоногийн сүүл рүү цалин хөлсөө нэмүүлэх талаар санаачилга гаргаж болно. Ажил хэргийн ба санхүүгийн байдалдаа сэтгэл хангалуун байх нь чухал. Зугаа цэнгэлийн арга хэмжээ бүү зохион байгуул. Харин олон нийтийн ажилд амжилт, нэр хүнд олно. Сонирхолтой ажлын саналыг хэдий шууд ашиг олж эхлэхгүй байсан ч зөвшөөрч болно. Гэр бүл, найз нөхдийнхөө дунд харилцааны уур амьсгал эерэг дулаахан байна. Та мөнгийг хамаагүй үрдэггүй ч түүнийг хэрхэн зарцуулахыг бусдаас сайн мэддэг байх нь чухал байна. Өөртөө шинэ зорилго тавь. Энэ цаг үед маш нягт нямбай байх ёстойг үргэлж сана. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд бүх боломжийг дээд зэргийн үр ашигтайгаар ашигла. Мөн энэхүү гол нь зорилго чинь арга барилтайгаа уялдах ёстой. Үгүй бол та цагаа дэмий үрж, эрч хүчээ алдан ядрах болно.
 
Хилэнц: Удирдлагатайгаа харьцах харьцаанд хүндрэл гарч болзошгүй байна. Бусдыг өөрийн ашиг сонирхлын тухай яриандаа татан оролцуулах гэсний хэрэггүй. Хайр дурлалын сайхан харилцаанд ч ээдрээтэй асуудал тулгарч болзошгүй. Зарим хүмүүс хэсэг хугацаанд өөрийн үзэл бодлоо алдаж магадгүй байна. Хэт ядрах ч сэтгэлээр унах хэрэггүй. Дотоод зүрх сэтгэлтэйгээ зөрчилдөх үйл бүү хий. Зарим талаар хэт нээлттэй байлгүй, дотоод сэтгэлээ өөртөө хадгал. Хүнд хэт итгэж хамаг зүйлээ дэлгэх хэрэггүй. Ойр дотнын хүмүүстэйгээ сөргөлдөж маргалдах бололтой. Хайрын романтик холбоонд саад учирч магадгүй. Ойр дотнын хүмүүсээ алдаа гаргасан ч уучил. Биеийн эсэргүүцэл муудах тул эрүүл мэнд асуудалд орно. Амьдралын зөв хэмнэл алдагдах бололтой. Өөрийн нөхцөл байдлаа сайн хяна. Гол зүйл дээрээ анхаарлаа төвлөрүүл. Амьдралаа нэгэн зэрэг бүхий л сайн сайхныг бүү хүс гэж од эрхэс зөвлөж байна. Долоо хоногийн сүүл рүү чухал ажилдаа анхаарч, хяналт үнэлгээ хийхэд таатай байна. Илүү далайцтай, орчин үеийн хөгжилтэй хөл хийлсэн үндэслэлийг бодож ол. Хувийн амьдралд халуун дулаан хайр дурлалын харьцаа үгүйлэгдэх байх. Гэсэн ч төвлөрөх хэрэгтэй болно. Хайр дурлалын асуудлаа шийдэхэд тааламжтай байна. Таагүй нөхцөл байдалд орсон хосууд муудсан харилцаагаа эвлүүлэх таатай боломж гарна. Өөрийн бурууг бусдад бүү наа. Ачаалал ихдэж, стресст орох магадлалтай. Эрүүл мэнд муудаж магадгүй. Шууд эм тариа хэрэглэхийн оронд сайн амар. Асуудалд орсон бол мэдлэг боловсрол сайтай хүмүүстэй зөвлөлд. Эргэн тойрноо сайн мэдрэх хэрэгтэй гэж од эрхэс зөвлөж байна.
 
Нум: Дэмий үймээн бужигнаан дунд цагаа өнгөрөөсний хэрэггүй. Хувь тавилангийн гэнэтийн бэлэг авах бөгөөд энэ нь танд сайн хэрэг болно. Та санхүүгийн боломж гарвал аль эртнээс мөрөөдөж байсан эд зүйлээ худалдаж авах бололтой. Ажлын элдэв уулзалтаар дүүрэн байна. Өөрийн бодлоор ажил хэргээ удирдан явуул. Бусдын санааг бүү хуулбарла. Сэтгэлгээний шинэ санаа орж ирэхгүй бол алдартай хүмүүсийн туршлагаас санаа авч ургуулан сэтгэ. Од эрхэс эрч хүчийг ивээж байгаа энэ үеийг дэмий алдана гэдэг эргэж олдохгүй боломжоо салхинд хийсгэнэ гэсэн үг. Гэхдээ анхаарал болгоомжтой байж, эрч хүчээ гамнаж зарцуулах хэрэгтэй бололтой. Хэрэгцээгүй их ачааллаас зайлсхий. Таныг ашиглах гэсэн явцуу хүмүүсээс салахыг хичээ. Эрүүл мэндийн байдал тийм ч сайн биш байх тул эрсдэлтэй алхам хийх хэрэггүй. Энэ үед нөхцөл байдлын эзэн гэдгээ санахыг од эрхэс зөвлөж байна. Санхүүгийн асуудлаа шийдэхэд од эрхэс тусална. Шинэчлэл хийвэл ирээдүйдээ итгэлтэй болно. Ямар ч жижиг зүйлс байсан ч анхааралтай ханд. Удирдах ажил хийдэг хүмүүс цаг алдалгүй шаардлагатай заавар даалгаврыг гарга. Долоо хоногийн сүүл рүү нарийн мэргэжлийн чиглэлээр асуудлыг гайхалтай шийдвэрлэж бусдыг араасаа дагуулах болно. Таны итгэсэн сэтгэлийг гонсойлгох зүйл гарсан ч их ач холбогдол өгөлгүй өөрөөрөө бай. Хэт ачаалалтай ажиллах хэрэггүй. Гэр бүлдээ илүү цаг зарцуул. Өөртөө болон ойр дотнын хүмүүстээ итгэх итгэлээ сэргээ. Гэр бүлийнхэн тань хувийн асуудлаараа маш дотно яриа өрнүүлэх болно. Халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхийн тулд та аль болох эелдэг байгаарай. Ганц бие хүмүүс ганцаардлыг мэдэрнэ. Гэхдээ та шинэ танилтай болбол сайн судлаарай. Бусдад яаран бүх нууцаа дэлгэж болохгүй. Гадаадад суугаа болон настай хүмүүс эрүүл мэндээ анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагд.
 
Матар: Од эрхсийн байрлал танд амжилтад хүрэх зөв замаа олоход тусална. Илүү дутуу зан гаргах хэрэггүй. Өөрийн дотоод мэдрэмжээ харилцаанд ашигла. Ямар нэгэн чухал асуудлыг бусдад бүү найд. Ойр дотнын хүндээ өөрийгөө бууж өгсөн мэт сэтгэгдэл төрүүл. Түүнийг үнэн сэтгэлээсээ халамжил. Таны эргэн тойронд үүсэх эвлэрлийн уур амьсгал ажиллах таатай нөхцөлийг бий болгоно. Шинэ төсөл дээр ашигтай санал хүлээн авч магадгүй. Тавьсан зорилгодоо тууштай хүмүүсийн ажил хэрэг урагштай байх магадлалтай. Алдар нэртэй болж, дээдсийн хүрээлэл багтаж, нэр төрөө өсгөх гэж их эрмэлзэнэ. Өөрийн хийж буй үйлдлээ зөв байлгахад анхаарах нь нэр төр хөөцөлдөхөөс илүү зөв байж мэднэ. Хайр дурлалын асуудлаа эргэцүүлэн дүгнэж үз. Таны хуучин хайр дахин сэргэж магадгүй. Ганц бие хүмүүст шинэ учрал тохионо. Өөрийн оюун ухаан, сэтгэл санааг эмхэлж цэгцэл. Хийж бүтээсэн зүйлээ бүү нураа. Үнэний зам дээр байгаа бол та эргэн тойрныхондоо өөрийн зөв байсан гэдэгт итгүүлж чадна. Долоо хоногийн сүүл рүү нөхөрсөг хандлага олон нийтийн харилцаанд давамгайлна. Нэг талаас бусдаас үл хамааралтай байх хүсэл нөгөө талаас бусдыг захирах гэсэн эрмэлзэл хоорондоо зөрчилдөнө. Хайр дурлалын харилцаа эсвэл ажил хэргийн уулзалт аль нь чухал вэ гэдгийг тодорхойлох шаардлага үүснэ. Ойр дотнын хүний эелдэг биш зан таны сэтгэлд сэв суулгаж магадгүй. Зарим хүмүүс үр хүүхдэдээ гомдох бололтой. Гэхдээ хүүхэд бол хүүхэд гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүүхэд болон настай хүмүүсийн дархлаа муудаж болзошгүй. Гэр бүл бие биеэ ойлгосон тохиолдолд хариу хайр халамж тусламж дэмжлэг ирнэ. Зарим зүйл дээр шийдэмгий, өөрийнхөөрөө бай. Ихэнх хүмүүс алдагдалд орох магадлалтай тул хүнд байна. Цагийг тайван, ганцаараа өнгөрөөхийг зөвлөж байна. Найз нөхдөө гонсойлгохгүйн тулд биеэ барьж, өөрийнхөө байдлыг илэн далангүй хуваалц.
 
Хумх: Эд хөрөнгөтэй холбоотой төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх санхүүгийн бололцоо бий болно. Та давуу байдлаа овжин ашиглан, сайн талуудаа гаргаж чадвал хүслээ бүрэн биелүүлж чадна. Харин хэт бөөрөнхий, шийдвэр гаргахгүй удах юм бол таагүй зүйл тохиолдож болзошгүй гэдгийг од эрхэс анхааруулж байна. Өөрийн итгэл үнэмшилтэй байгаа төлөвлөгөөгөө тууштай хамгаал. Өөрийнхөө зөв гэдэгт итгэлтэй бай. Эрч хүчээ хуримтлуул. Сайн үр дүн бол сайн эхлэл, сайн эхлэл бол сайн төлөвлөгөө гэдэгт итгэ. Ажлаа зөв зохион байгуулж, үйл ажиллагаагаа тэлэх арга хэмжээ ав. Ажил хэрэгч хүмүүс тулгамдсан асуудлаа онцгойлон барьж авна. Ажил ихтэй байх учир гэр орны ажил болон хүүхдүүдийн хүмүүжилд зав гарах боломжгүй байна. Үүнээс болж асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх нь зохимжтой. Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй гэдгээр ажил хэрэг болон хувийн амьдралаа аль алийг нь зохицуул. Гэр бүлийн харилцаанд гарах бага зэрэг асуудлыг дэвэргэх хэрэггүй. Харин үнэтэй хир нь тийм ч их хэрэгцээтэй бус эд зүйл худалдан авахаас татгалз. Долоо хоногийн сүүл рүү эрүүл мэндээ анхаарахгүй бол өвчин тусч магадгүй. Танихгүй хүнтэй бүү маргалд. Ажил дээр асуудал гарах ч та түүнийг зохицуулж чадна. Харин өөрийн сайн мэдэхгүй зүйлд хошуу ч хуруу ч дүрэхээс зайлсхий. Таны нийтэч байдал, сэтгэл татам чанар өснө. Ойр дотнын найзууддаа бэлэг сэлт өгч баярлуулах нь хэн хэндээ сайхан сэтгэл ханамж өгнө. Өөрийн сайн тал, авьяас чадвараа харуулах янз бүрийн арга хэмжээнд оролцох хүсэл төрнө. Аливаа уулзалтын чухал хүн нь болж чадвал сонирхолтой хүмүүстэй танилцана. Хэрэв та зав чөлөө ихтэй л биш бол хэт романтик зүйлд татагдах хэрэггүй. Сайхан зүйлсийг хэтрүүлж хэрэглэх нь биеийн эрүүл мэнд, сэтгэл санаанд муу байх болно.
 
Загас: Энэ долоо хоногт ямар нэг зүйлийн төлөө өөртөө хариуцлага үүрч бие даасан байдлаа харуулахыг од эрхэс зөвлөж байна. Анхаарлаа сулруулахгүй, боломжийг алдахгүй бол байр сууриа бэхжүүлж чадна. Шийдвэртэй үйлдэл, зорилгодоо хүрэх шаргуу зангаараа аливаа саад бэрхшээлийг даван туулахыг хичээ. Орлогоо нэмэгдүүлэх сайхан боломж дахин гарч ирнэ. Амжилтгүй болж мэдэх ажлаас чухал харилцаа хурцдах байсан ч татгалзаж сур. Таны нэр нөлөө албан ажил дээр нэмэгдэх тул эзлэх байр сууринд өөрчлөлт орж магадгүй. Ганц бие хүмүүс сэтгэл татам хүнтэй танилцаж шинэ харилцаа тогтоох боловч хайр дурлалын амьдралд бүү яар. Өөрийн нөхцөл байдлыг зөв тодорхойлох нь хожим их хэрэг болно. Тодорхойгүй хандлагаас болж төөрөгдөлд орох ч та өөртөө хэрэгтэй байгаа зүйлийг зөн билгээрээ мэдэрч чадвал бэрхшээлийг удалгүй даван туулна. Ажил дээрх утга учиргүй ач холбогдолгүй асуудлыг үл тоо. Гэхдээ болгоомжтой байхгүй бол эдгээр дэмий зүйлс ч ирээдүйд тань сөргөөр нөлөөлөх бөгөөд огт хийгээгүй зүйлд ч гүтгэгдэх магадлал байна. Долоо хоногийн сүүл рүү ухаалаг хүмүүсээс сонссон зөвлөгөө таны амьдралыг өөрчлөх хүчтэй байна. Амьдрах орчноо өөрчлөх шаардлагатай болсныг од эрхэс сануулсаар байна. Их уншиж, шинийг эрэлхийл. Тааламжтай шийдвэр гаргах чадвар нэмэгдэнэ. Хэрвээ та бусдын байр суурийг хүлээн зөвшөөрч, өөрийгөө тэдний оронд тавин, ойлгож чадвал олон ашигтай зүйлийг сурч мэднэ. Хүсэл мөрөөдлөө бодит байдал дээр биелэхгүй байсан ч өөрийн мэдрэмжээ эергээр хүлээн ав. Хувь заяа таныг сорьж, зорилгодоо хэр тууштай хандахыг тань сорьж байна. Ирээдүйтэй ажил мэргэжил таны хэв маяг, мэдлэгийн түвшинг өөрчилнө. Таныг амжилтын шатаар урагшлахад сайн нөлөө үзүүлэх мэдээлэл ирнэ. Зарим тааруу хандлагыг сөрөн зогсож, ямар ч тохиолдолд ухаалаг байж чадахаа харуул. Дотоод өөрчлөлтөөс таны сайн сайхан амьдрах хамаарна. Хичээл зүтгэлийн үр шимээр харилцаанд байсан санал зөрөлдөөнийг арилгаж чадна. Үзэл бодлоо зөв илэрхийлэх юм бол бүгдэд хүлээн зөвшөөрөгдөх болно.
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.17,18
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.15 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00