1ХBET мэтийн хил хязгааргүй, цахим мөрийтэй тоглоом, бооцоог бүхлээр нь хориглох хуулийг бүтэн сараар гацаах хооронд Монгол улс 17 сая доллар тавиад туучихсан байна. 17 чингэлэг спирт, 17 нүүрсний хулгайч гэх мэтээр Монголын улс төрд муугийн хэмжүүр болдог 17 сая доллар. Мөрийнд алдсан доллар ахиад нэг муу зүйл, муухай явдлыг сануулдаг 60 тэрбум төгрөг болж байна. УИХ 4-р сарын 4-нээс хойш Зөвшөөрлийн тухай хууль өөрчилж, цахим бооцоо мөрийг бүрэн хориглохыг гацаасаар байгаа өдөр бүр 550-600 мянга доллар алдаж байна. Өөрсдөө үйлдвэрлэдэггүй, доллараар идэж уух, эдэлж хэрэглэх, өмсөх зүүхийнхээ ихэнхийг авдаг, доллараар бие засдаг Монгол бүхлээрээ мөрийтэй тоглоомын хохирогч. Шуналтай нь шувтлуулаад, ажил амьдралаа үрээд дуусдаг төдий биш. Цалин тэтгэвэр, ашиг орлогыг цаас болгодог, үнэ ханшийн өсөлтөнд ташуур нэмдэг шал дэмий шалтгаан.
Хил хязгааргүй ХБЭТ чингүүд УИХ-ын танхимд сандал суудалтай, улаан хамгаалагчидтай тул цаг хожиж, мөрий бооцоонд доллар урсгаж байна. Нэг XBET-ийн нэг икс ван бэтчин нь АН-аас баруун бүсэд сонгогдсон Б.Түвшин гэдэг гишүүн. Сүүлийн 4 жилд Монголоос мөрийнд урсгасан 500 сая долларын 285 саяыг нь түүний хувь эзэмшигч “Чойжин Алтекс” компани шилжүүлсэн. Мөрийнд алддаг мөнгөний 90 хувь, 10 долларын 9-ийг нь хоёрхон хүн, хоёрхон компанид оногддогийн нэг том ХБЭТчин. Харийн мөрийтэй тоглоомын мөнгөний агент төр түвшин, төгрөг тогтвортой байна уу? Б.Түвшин 4-ийн 4 ББСБ-тай байсан, даатгал, виртуаль хөрөнгө, крипто валютын бизнестэй хүн.
ХБЭТ-ийн пороро, попоро улаан хамгаалагчид УИХ-д Зөвшөөрлийн хуулийг хориглож байна. Цахим мөрийтэй тоглоом спорт бооцоогоо халхавчин дор олон айлын амьдралыг үрж байхад УИХ-ын гишүүн П.Сайнзориг улаан цээжээрээ хамгаалж байна. Спорт бооцоо нь тоглолт наймаалцах, найрааны хожил хожигдол тохирох, арга хэрэгсэл ч болсоор баайна. Сануулахад ХЗДХЯ тусгай зөвшөөрөл олгодог, дээр нь ТНБД П.Сайнзориг гэсэн гарын үсэг нэг биш нэлээ хэдээрээ цагаан дээр хараар, цаасан дээр бэхээр дурайж байдаг юм билээ.
УИХ монгол хүний амь амьдрал, монгол төгрөгийн ханшаар наадсан мөрийтэй тоглоомчдыг хамгаалах эсэхийг ойрын өдрүүдэд олон түмнээрээ үзнэ, харна.