Төвдийн өөртөө засах орны Шигацэ хотод өнөөдөр /2025.05.12/ орон нутгийн цагаар 05:11 цагт 5.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо гэж БНХАУ-ын газар хөдлөлтийн агентлагаас(CEA) мэдээллээ. Тодруулбал, 10 метрийн гүнд болсон тус газар хөдлөлтөд одоогоор хүний амь нас эрсдээгүй бөгөөд тусламж илгээсэн гэж тус агентлагийн мэдээлэлд дурджээ.
Ташрамд дуулгахад, энэ оны нэгдүгээр сард Шигацэ хотоос 240 км-ийн зайд орших Төвөдийн Тингри мужид болсон 6.8 баллын газар хөдлөлтийн улмаас 120 гаруй хүн амиа алдсан байна.
Эх сурвалж
| ОБЕГ
|