Эдүгээ 10 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэж буй Монгол хувцасны “УРАН ГОЁЛ” урлан “Гэрлэх ёслолын ордон”-д хосууддаа зориулан Хуримын хувцасны зөвлөгөө өгөх төвийг нээлээ.
Нээлтийн ажиллагаагаа тохиолдуулан Монгол хувцасны загварын шоуг зохион байгуулсан бөгөөд хаан хөгжим эвэр бүрээ, Алтай хамтлаг, ятгын үзүүлбэр, хос дуучид уран бүтээлээ хүргэн Монгол өв соёлоор гоёсон тансаг арга хэмжээ боллоо.
Ариун хайрын өргөө цагаан ордон маань өргөн үүдээ түмэн олондоо нээж, гэрлэх ёслолын үйл ажиллагаанаас гадна олон сайхан арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.




Эх сурвалж
| Гэрлэх ёслолын ордон
|