Dark Light
Нийгэм | 2025-05-10

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАР ГУНДУУ, ЭРХЭЛСЭН САЙДЫНХ НЬ РИЙЛ МИЙЛ НЬ ГАНГАН БАЙНА

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн салбар  гундуу байна. Эрүүл мэндийн сайдынх нь эрйл мийл ганган байна. Эмнэлгүүд өрөндөө хэвтлээ, иргэд төлбөрт уналаа. Даатгалын сан даахаа болиод, даалгадаг болсон байна. Төлсөн хураамж тань тус дэм биш торгууль шийтгэл шиг болоод байна. Иргэн Та бид хармаанаасаа 320 тэрбумыг нэмж төлдөг болсон биш даатгалын сан дампуураад байна. Сайн дурын даатгуулагч өнгөрсөн онд жилийн 92 мянгыг тушааж байсан бол энэ онд 192 мянгыг төлөөд эхэлсэн чинь даатгал улам даахаа болиод даалгуулдаг болоод байдаг. Улсын эмнэлгүүдээс 20-40, хувийнхаас 50 хүртэл хувийг нь танаж тайрч, даатгалын хураамжаа өгчихсөн Та бид дахин төлж торгуулна. 

Өнөөдөр төлсөн хураамжийг чинь өөрт чинь биш өнгөрсөн цар тахлын үеийн өр төлбөрийг нөхөж хаахад яваад байна. Өнөөх 1500-гийн N95 маскыг 20 мянгаар авсан, корона туссан нэг хүнийг 8 саяар эмчилсэн гэх мэтийг нөхөн төлж байна.

Авдрын түлхүүрийг авлигын хэрэгтэнд  л атгуулна гэдэг ёс биш ёр тогтсон байна. Өмнөх дарга Ш.Бямбасүрэн нь авилгын хэргээр мултраад оронд АТГ-т шалгагдаж байгаа С.Энхболдыг томилсон. АТГ С.Энхболдыг шалгаж байгааг улсаараа мэдээд байхад Эрүүл мэндийн сайд  гэртээ зурагтгүй юм уу, ганган рийл хийлгэдэг мөртлөө гартаа утасгүй ч юм уу,  ганцаараа үзээгүй хараагүй, сонсоогүй дуулаагүй хүн юм байна. Эрүүл мэндийн сайд, дэд сайд байхдаа авдрыг нь цоолж, алтыг нь гоожуулсан С.Энхболд өөрөө түлхүүрийг нь эргүүлээд суухаар сууж байна.

Т.Мөнхсайханд С.Энхболдын авилгын хэргийн мэдээг үзэх зурагт байхгүй болчихдог нь Солонгосын 5 компанид борлуулагч нь юм шиг гүйж очиж, тендерийн хуулийг мартаад ямар ч өрсөлдөөнгүйгээр 120 тэрбумаар шууд авах гэрээ хийх сонирхолтой нь холбоотой.

Эмийн мафи өөрөө төр болсон байна. Хөлдсөн мөстэй 90 тонн дуслын шингэнийг хүнд хийж болно гэдэг нь эмийн сонсголоор илчлэгдсэн байцаагч С.Баасанцээ Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газарт хянан шалгадаг түшмэл болсон байна. Эмийн сонсголоор “Монголфарм” компанийн эзэн Намсрайноров эмийн агентлагт шургалсан нь илэрсэн Намхайноров төрөөс явах биш ЭМЯ-ны Эмийн бодлогын газрын дарга болж, төрийг явуулсан байна.

С.Энхболд авилгын хэрэгт шалгуулж байхдаа шагнуулсан бол эмч П.Батчулуун амь авардаг үйлдэлдээ шийтгүүллээ. П.Батчулуун эмч гарын үсэг зураагүй гэрээ, хийгээгүй мэс засал, багийнхаа 70 хүний өмнөөс ял авсан. Дуулиан шуугиан дэгдсэнээс хойш донор олдохоо байж, эрхтэн горьдож хүлээсэн олон монгол амь хамтдаа яллагдлаа. 

Эмчээ хаядаг, цэргээ орхидог генерал Т.Мөнхсайхан ажлаа өг тэтгэвэртээ гар гэж П.Батчулууныг шахамдуулж, ар гэрийнх нь 5 хүний 10 чихэнд чимээ анир бүү гарга гэж тоглосон шинжгүй хэлсэн байна. П.Батчулуун эмч яллагдахын хамт Эрхтэн шилжүүлэх төвийн 140 тэрбумын өртөгтэй, 7 давхар барилга 3 давхар болж намссан гэх мэт  сэжигтэй явдал олон байна. 

Харин ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүг эмнэлгийнхээ төсөвт байхгүй 500 саяар эмийн татвар төл гээд, хүслийг хяссан гэж сануулга ч үгүй, үндэслэл ч үгүйгээр халлаа. Н.Эрдэнэхүү ч гэж хачин хүн байна. Хавдрын эмч биш эрдэмтэн багш гэж халагдаж л байдаг. Харшлын эмч Г.Анхболд шиг Шархадны эмнэлгийн даргаар томилогдож болсон л байгаа биз дээ.

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.09,10
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24, 25
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.11 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.07 19:00
Үзвэрийн хувиарууд
Image
2025.05.24 18:00