Dark Light
Нийгэм | 2020-04-19

Карантины хугацаанд ажилчдынхаа цалинг тогтвортой олгоход зориулсан хүүгүй зээлийг Оросын банкууд олгож эхлэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

 

ОХУ-д коронавирусээр халдварласан нийт тохиолдлын тоо 36793-т хүрээд байгаа тухай тус улсын коронавирустэй тэмцэх шуурхай штаб мэдээлсэн байна. Вирусийн халдвар эрчимтэй нэмэгдэж, эдийн засагт гэнэтийн цочрол үүсээд байгаа энэ үед Оросын банкууд "0" хувийн хүүтэй зээл олгож эхлэжээ. Дэлхийг хамарсан коронавирусийн тархалтаас үүдэн олон мянган ажил олгогчид хүнд байдалд ороод байгаа. 

Тэгвэл дээрх цочролоос дотоодын компаниудаа хамгаалах үүднээс ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин багц арга хэмжээг санаачлан хэрэгжүүлэх болсон байна. ААН-үүдэд карантины хугацаанд ажилчдынхаа цалинг тогтвортой олгоход зориулсан хүүгүй зээлийг Оросын банкууд олгож эхлэжээ. 

Одоогоор 24 тэрбум рублийн хүүгүй зээл авах 3,5 мянган хүсэлтийг банкууд хүлээж авсан байгаа бөгөөд 1,5 тэрбум рублийн зээлийн хүсэлтийг батлаад байгаа юм байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00