Тувад хоёр хүүхэдтэй малчин гэр бүлийн байшин руу цонхоор нь дайран орохыг завдсан баавгайг цагдаа нар буудаж устгажээ.
ОХУ-ын Тува улсын Тоора-Хем тосгонд зэрлэг баавгай малчны сууц руу дайрч, дөрвөн ам бүлтэй гэр бүлийн амь насанд аюул учруулсан ноцтой хэрэг гарсан байна.
Малчин залуугийн хэлснээр, тэрээр орой малаа хотлуулж, гэртээ ороод гэрлээ унтраасны дараа хашаанд нь ноход чангаар хуцаж эхэлжээ. Гэрийн эзэн цонхоор хартал баавгай ирсэн байсан бөгөөд улмаар өрөөний цонхны шилэн багцыг савраараа цохиж, дотогш хүчээр цөмлөн орохыг завдсан байна. Тухайн үед гэр дотор гэрийн эзэн эхнэр хоёр хүүхэдтэйгээ байжээ.
Гэр бүлийн гишүүд араатныг үргээхийн тулд чангаар хашхирч, үүний зэрэгцээ цагдаагийн байгууллагад яаралтай дуудлага өгсөн байна. Дуудлагын дагуу хэргийн газарт шуурхай ирсэн цагдаагийн ажилтнууд гэр бүлийн гишүүдийн амь насыг хамгаалахын тулд зэрлэг баавгайг буудаж устгажээ. Түүнчлэн, уг аймшигт явдлын улмаас хүн бэртэж гэмтээгүй, азаар амьд үлдсэн болохыг албаныхан мэдээлэв.
ТАТАР МАЙДАР






Нийгэм




