Dark Light
Нийгэм | 2026-10-28

ЖОЛООЧ НАРТ ЗӨРЧИЛ ГАРГАХГҮЙ АЖИЛЛАХ ҮҮРЭГ ӨГӨВ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image
Нийтийн тээврийн бодлогын газрын 70044040 дугаарын утсанд болон ptd.ub.gov.mn сайтаар иргэдээс ирсэн санал, хүсэлт, гомдлын мэдээллийг хүргэж байна. Үүнд:
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Т.Батчимэг: Ч:20Б (Баянхошуу-Хархорин) чиглэлд явж байсан 13-274 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн зан харилцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: “Эрдэмтранс” ХХК-ийн ашиглалтын албаны дарга Г.Гүндсамбад жолооч М-ийг дотооддоо сургалтад суулгаж дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Отгонбат: Ч:6 (Толгойт-10-р хороолол) чиглэлд явж байсан 13-155 гарааш дугаартай автобусны жолооч Саппоро зогсоол дээр иргэдийг арын автобусанд суу гээд хөөж буулгасан.
Шийдвэрлэлт: 13-155 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч П.М-д цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Д.Должинсүрэн: Ч:25 (Тоосгоны үйлдвэр-3,4-р хороолол) чиглэлд явж байсан 2-083 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж ажиллахгүй байна.
Шийдвэрлэлт: 2-083 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.Д-д Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ авав.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Даваасүрэн: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 25-106 гарааш дугаартай автобусны жолооч нь хөдөлгөөний аюулгүй байдал хангаж ажиллахгүй байна.
Шийдвэрлэлт: 25-106 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн С.Сугар: Жемийн автобусны буудал дээр 1-р эгнээ таглаад 20 минут шахуу зогссон. Жолооч утсаа ухаад автобусандаа ганцаараа суугаад байсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: 25-134 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.
 
Иргэний гомдол: Баянгол дүүргийн иргэн Нямгэрэл: М:1 (5 Шар-Офицеруудын ордон) чиглэлд явж байсан 2-142 гарааш дугаартай автобусны жолоочийн зан харьцаанд арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 2-142 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Н-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн Шинэтуяа: “Трансбус” ХХК-ийн 11-056 гарааш дугаартай автобусны жолооч Ч:16 (Баруун салааны шинэ-10-р хороолол) чиглэлд ажиллахдаа зам чөлөөтэй байхад утсаар яриад маш удаан явсан. Шаардлага тавьсан чинь хэл амаар доромжилсон.
Шийдвэрлэлт: 11-056 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Арагчаасүрэн: М:6 (ТЭЦ-3-Шинэ 100 айл) чиглэлд явж байсан 1-049 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: 1-149 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Л.Д-д Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Алтантуяа: Ч:71 (120 мянгат-Сүхбаатарын талбай) чиглэлийн 01-025 гарааш дугаартай автобусны жолооч (Оргил рашаан сувилал /хойд/) зогсоол дээр зогсоогүй, хүнээ аваагүй явсан.
Шийдвэрлэлт: Тус гомдлын дагуу 1-025 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн камер шүүхэд автобус нь “Оргил рашаан сувилал” автобусны зогсоол дээр зогссон байна.
 
Иргэний гомдол: Баянзүрх дүүргийн иргэн Шүрэнцэцэг: 25-141 гарааш дугаартай автобусны жолооч Х:12 (Хонхор-Офицеруудын ордон) чиглэлд ажиллахдаа буудал хооронд маш удаан явсан. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 25-141 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Анхбаяр: 1-005 гарааш дугаартай автобусны жолооч Ч:63(ХанХиллс-Ард кино театр) чиглэлд ажиллахдаа Хүүхдийн паркын буудлаас хүнээ аваагүй. Хан-Уулын Имартаас хүнээ авч явсан. Гомдолтой, арга хэмжээ авч хариу өгнө үү.
Шийдвэрлэлт: 1-005 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн П.Соёлгэрэл: Туул тосгон шинэ эцсээс хүнээ аваагүй явсан. Буудал дээр 3,4 хүн зогсож байсан.
Шийдвэрлэлт: 15-043 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Ж-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.
 
Иргэний гомдол: Чингэлтэй дүүргийн иргэн Баярмаа: Ч:31 (Улиастайн шинэ эцэс-Дэнжийн 1000) чиглэлд явж байсан 19-092 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: 19-092 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Г-д дахин зөрчил гаргахгүй ажиллах үүрэг даалгавар өгөв.
 
Иргэний гомдол: Сонгинохайрхан дүүргийн иргэн О.Зоригтбат: Нефть хотхон дээрээс хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: Тус иргэний гомдлын дагуу хяналтын камер шүүхэд тухайн иргэн хөдөлгөөн эхэлсний дараа суухаар буудал дээр ирсэн байна.
 
Иргэний гомдол: Сүхбаатар дүүргийн иргэн Ш.Одбаатар: 7 буудал дээр буудлаа өнгөрч хүнээ буулгачхаад, хүнээ аваагүй явсан. Гомдолтой арга хэмжээ тооцож, хариу өгнө үү?
Шийдвэрлэлт: 25-020 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Зөрчлийн тухай хуулиар торгуулийн арга хэмжээ тооцов.
 
Иргэний гомдол: Хан-Уул дүүргийн иргэн Баярмаа: Ч:7 (Нисэх-МУБИС-Бөмбөгөр худалдааны төв) чиглэлд явж байсан 14-040 гарааш дугаартай автобусны жолооч нь хүнээ аваагүй.
Шийдвэрлэлт: 14-040 гарааш дугаартай тээврийн хэрэгслийн жолоочид Г.Б-д цаг, рейс, графикийн дагуу үйлчилгээ үзүүлж зөрчил гаргахгүй ажиллах үүрэг өгөв.

Эх сурвалж | Нийтийн тээврийн бодлогын газар
Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.14
Үзвэрийн хувиарууд
Image
2026.11.11-ээс
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08