Dark Light
Нийгэм | 2020-05-18

Японд “Корона стресс”, “Корона ядаргаа” зэрэг онош бүхий гэмт хэргүүд гарах болжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Япон улс даяар 5 дугаар сарын 17–ны өдөр шинээр халдвар авсан 27 тохиолдол бүртгэгдэж  нийт халдвар авсан хүний тоо 17049 болоод байна. Токио хотод 15 хоног дараалан нэг өдөрт халдвар авсан хүний тоо 100 хүнээс доош буурч  байгаа аж.

Халдварын тоо буурч байгаа ч коронавирусний хоёр дахь давалгаа заавал ирнэ гэсэн сэрэмж анхааруулгыг холбогдох албаны хүмүүс анхааруулсаар байна.  

Японы улсын хувьд коронавирусний тархалтын тоо хумигдаж байгаа ч уг өвчнөөс үүдэлтэй “Корона стресс”, “Корона ядаргаа” зэрэг онош бухий асуудлууд урган гарч эхэлжээ. Удаан хугацаанд гэртээ байснаас үүдэн  сэтгэл санааны хямралд орж, юманд хүлээцтэй хандах чадвараа алдсан иргэд, энгийн үед тоохооргүй шахуу өчүүхэн зүйлд уурлаж бухимдан улмаар гэмт хэрэг, зөрчил гаргах нь ихсэж байгаа аж. 

Жишээ дурдвал нэгэн залуу гадагш гаралгүй гэртээ олон хоног байснаас  шалтгаалан хөрш айлынхаа гаргасан дуу чимээнд уурсан улмаар дайран орж гэмт хэрэг үйлдсэн байна. Хөрш айлд нь хүүхдүүд нь айлчлан ирснээр багахан шуугиан дэгдээсэн байжээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00