Dark Light
Нийгэм | 2020-05-19

Чилид хүнсний хомсдолыг эсэргүүцсэн иргэд цагдаа нартай мөргөлдлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хөл хорионы үеэр хүнсний хомсдол үүссэнийг эсэргүүцсэн иргэд Чилийн нийслэл Сантьяго хотод жагсаал хийж цагдаа нартай мөргөлдсөн байна. Ядуурлын түвшин өндөр Эль Боск дүүргийн гудамжинд жагссан иргэдийн эсрэг цагдаа нар нулимс асгаруулагч хий болон даралттай ус ашигласан байна.

Үймээн самуун дэгдсэнтэй холбогдуулан Чилийн Ерөнхийлөгч Себастьян Пинера телевизээр мэдэгдэл хийж хүнсний хомсдолд өртсөн иргэддээ тусламж үзүүлэхээ  амалсан байна.  Тусламжийн хүрээнд 2,5 сая ширхэг савласан хоол, хүнсийг ирэх 7 хоногоос нэн шаардлагатай өрхүүдэд олгохоор болжээ.

Чили улсад коронавирусний халдварын 46000 орчим тохиолдол бүртгэгдэж, 478 хүн амиа алдаад байгаа бөгөөд хорио цээрийн чанга дэглэм үйлчилж байгаа юм. Коронавирусээс болж Чилид ажилгүйдлийн түвшин нэмэгдэж өлсгөлөнд нэгвэгдсэн хүмүүсийн тоо өссөөр байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00