Dark Light
Нийгэм | 2020-05-19

Д.Сарангэрэл: Өнөөдөр ХӨСҮТ-ээс хоёр өвчтөн эдгэн гарсан “сөрөг” өдөр

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол улс дэлхий дахинаа дэгдсэн коронавирусний халдварын эсрэг  дорвитой арга арга хэмжээг хэрэгжүүлж,  өдгөө ч энэ нь үр нөлөөтэй байгаа билээ.  Гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн 100 гаруй тохиолдол байгаа ч дотооддоо коронавирусний тохиолдол тэг, нас барсан тохиолдол тэг хувь байгаа дэлхийд цор ганц улс хэмээн гадны сэтгүүлчид манай орны нөхцөл байдлыг бахдан дүгнэжээ. 

Тэгвэл энэ мэт сайхан чихэнд чимэгтэй мэдээлэл үргэлжилсээр байна. Өнөөдөр ХӨСҮТ-ээс коронавирусний халдвар авсан нэг оюутан, нэг ахимаг насны хүн эдгэрэн гарчээ. Энэ тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл өөрийн нүүр хуудаснаа ийнхүү бичжээ. 

 “Д.Нямхүү даргатай ХӨСҮТ-ийн хамт олондоо баярлалаа. Та нар минь энэ цагийн баатрууд билээ. Бахархаж бас баярлаж байна. Та бүхэнтэйгээ хамт улс орон, ард түмнийхээ аюулгүй байдал, эрүүл энхийн төлөө тууштай тэмцэж, тулгамдсан асуудлуудыг төр засгийн түвшинд шийдвэрлүүлэхэд зүтгэн ажиллах болно. Та бидэнд үүнээс илүү чухал ажил гэж үгүй билээ. Өнөөдөр нээрээ "сөрөг" өдөр” хэмээжээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00