Dark Light
Нийгэм | 2020-05-19

Энэтхэгт 24 цагийн дотор 4970 халдвар бүртгэгдэж, нийт тохиолдол 100,000 давлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

      Энэтхэг улсад сүүлийн 24 цагийн дотор коронавирусний халдварын 4,970 шинэ тохиолдол бүртгэгдэж, нийт тоо нь 101,139 хүрснийг өнөөдөр мэдээлжээ.

Covid-19 өвчнөөр амиа алдсан өвчтөний тоо өнгөрсөн нэг хоногт 134-өөр нэмэгдэж, нийт 3,163 хүрсэн байна.

Ингэснээр тус улс халдварын батлагдсан тоо нь 100,000 давсан дэлхийн 11 дэх орон болжээ. Өнгөрсөн Бямба гарагт Энэтхэг улс энэ үзүүлэлтээр тахал анх дэгдсэн Хятад улсыг гүйцэж түрүүлсэн юм.

Өнөөдрийн байдлаар Хятадад нийт 83,000 гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, өдөрт нэг оронтой тооны тохиолдол нэмэгдэж байгаа. Харин Азийн нөгөө нэг том гүрэн Энэтхэгт сүүлийн долоо хоног гаруй хугацаанд өдөр бүр 4,000 илүү тооны тохиолдол нэмэгдэж байна. 

Саяхан Энэтхэг улс хорио цээрийн дэглэмээ тавдугаар сарын 31 хүртэл хоёр долоо хоногоор сунгасан юм.

1.3 тэрбум хүн амтай энэ улсад нийт 100,000 орчим эрчимт эмчилгээний ор, 40,000 амьсгалын аппарат байгаа гэсэн албан ёсны тоо баримт бий.

 

Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00