Dark Light
Нийгэм | 2020-06-15

4 ханатай гэр шатаж байсныг 3 минутад унтраажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн Булагийн 2 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 6 сарын 14-ний өдрийн 11:31 цагт аймгийн Онцгой байдлын газарт өгчээ.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 56 дугаар ангийн алба хаагчид 10 км замыг туулан 11:45 цагт очиж, иргэн М-ын 4х8 метрийн хэмжээтэй байшин, 5 ханатай гэрийн хойд хэсэг шатаж байсныг 52 минут ажиллаж унтраасан.      

Өмнөговь аймгийн Даланзадгад сумын Жаргалант багийн 1 дүгээр гудамжинд гэр шатаж байна гэсэн тухай дуудлагыг 6 сарын 14-ний өдрийн 14:59 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 21 дүгээр ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 15:02 цагт очиж, иргэн Б-ийн 4 ханатай гэр шатаж байсныг 3 минут ажиллаж унтраажээ.     

   Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 34 дүгээр хороо, Баянголын-Амны Задгайд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 6 сарын 14-ний өдрийн 15:41 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 11 дүгээр ангийн алба хаагчид 7.5 км замыг туулан 15:51 цагт очиж, иргэн Ц-ийн 5 ханатай гэр, 5х4 метрийн хэмжээтэй байшингийн зүүн талын хана шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ.      

Завхан аймгийн Улиастай сумын Жинст багийн Элдэв–Очирын нэрэмжит Чандмань-Эрдэнэ цогцолбор сургуулийн хашаанд өвс шатаж  байна гэсэн дуудлагыг 6 сарын 14-ний өдрийн 17:50 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 43 дугаар ангийн алба хаагчид 2.5 км замыг туулан 17:55 цагт очиж, тус сургуулийн хашаанд өнжмөл шар өвс шатаж байсныг 10 минут ажиллаж унтраажээ. 

Онцгой байдлын Ерөнхий газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00