Dark Light
Нийгэм | 2020-06-18

Каззахстан улсын ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев коронавирусээр халдварлажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Казахстан улсын ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаев коронавирусийн халдвар авсныг түүний хэвлэлийн төлөөлөгч Айдос Укибай өнөөдөр твиттер хуудснаа мэдээлжээ.

Мөн одоогоор биеийн байдал хэвийн, эрүүл мэндэд нь санаа зовох шаардлагагүй байгааг мэдэгдсэн байна.

Энэ мэдээтэй зэрэгцэн Казахстаны эрх баригчид ирэх амралтын өдрүүдэд хорио цээрийн дэглэмээ чангатгахаар болсныг зарлажээ.

Одоогоор 79 настай Нурсултан Назарбаев нь Зөвлөлт Холбоот Улсыг задарснаас хойш Казахстан улсыг 30 орчим жил удирдсан бөгөөд 2019 оны гуравдугаар сараас хойш эрх баригч намын дарга, үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын албыг хашиж байгаа юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00