Dark Light
Нийгэм | 2020-06-19

Хятад улс Энэтхэгийн олзны 10 цэргийг суллажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хятад улс энэ сарын 16-нд болсон хилийн мөргөлдөөний үеэр олзлогдсон Энэтхэгийн 10 цэргийг суллажээ.

“Hindu” сонинд мэдээлснээр, Энэтхэг, Хятадын цэргийн командлалын төлөөлөгчдийн хэлэлцээний үр дүнд тэднийг пүрэв гарагийн буюу өчигдөр орой суллажээ.

Нэг дэд хурандаа, гурван хошууч цолтой алба хаагч олзлогдсон байна.

Энэтхэгийн цэргийн командлалын мэдээлснээр, олзны цэргүүд бүгд эрүүл энх ирсэн бөгөөд Энэтхэгийн талаас сураггүй алга болсон ганц ч цэрэг байхгүй гэнэ.

Өнгөрсөн даваа гарагийн орой тус хоёр улсын хилийн хяналтын бүсийн Галван хөндийд Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн гарсан билээ. Мөргөлдөөний үеэр Энэтхэгийн талаас 20 цэрэг амиа алдсан бол хятадын талаас 43 цэрэг амиа алдаж, хүнд шархадсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00