Dark Light
Нийгэм | 2020-06-20

Усан оргилуурын моторт 20 орчим алчуур чихэн, гацаажээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

       Сүхбаатарын талбайн урд хэсэгт байрлах 1.6 га талбай бүхий Хонхтой цэцэрлэгт хүрээлэнд усан оргилуур ашиглалтад орж, иргэдэд үйлчилж эхлэхэд бэлэн болоод байгаа билээ. Гэвч өчигдөр буюу зургаадугаар сарын 19–ний өдөр уг усан оргилуурыг тойроод олон тооны ус зөөврийн машин зогсож, ус юүлж байгаа дүр зураг сошиалаар тарж, иргэдийн шүүмжлэлд ихэд өртсөн билээ. 

  

     Энэ талаар Хотын дарга С.Амарсайхан цахим хуудсандаа "20 орчим алчуур даралтын моторт нь хийж гацаасантай зэрэгцэн Тохижилт дуусч эцсийн цэвэрлэгээ хийснийг машинаар усаа зөөлөө гэж шуугилаа. Болж өгвөл болохгүй талаас нь харлуулах улс төр, эсвэл аливаа зүйлийг хийхдээ ажил биш хулгай хийх боломж гэж хардаг хүмүүсийн өөрсдийнх нь хандлага юм болов уу даа. Үүний цаана шудрагаар хөдөлмөрлөж буй маш олон хүний ариун цагаан сэтгэл шингэсэн байдаг" гэж бичсэн байна.

     Дашрамд сонирхуулахад энэхүү тохижилтын ажлын хүрээнд хөрсийг нь сийрэгжүүлэн зүлэгжүүлж, хөгжимт усан оргилуур байгуулж, хоёр ширхэг нийтийн бие засах газар, 40 гаруй гэрэлтүүлэг шинээр тавьсан. Хоёр талдаа баригдаж буй нийтийн бие засах газарт нэг удаадаа тус бүр 35 хүн ашиглах боломжтой юм байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00