Dark Light
Нийгэм | 2020-06-20

Рамзан Кадыров Францид үймээн дэгдээсэн иргэдээ өмөөрч мэдэгдэл хийлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Чечений удирдагч Рамзан Кадыров Франц улсад иргэдтэй нь холбоотойгоор үүсээд байгаа нөхцөл байдлын талаар өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн байна. Тэрээр Францын Дижон хотод хар тамхины наймаачдыг эсэргүүцэн үймээн самуун дэгдээж байгаа иргэдээ өмөөрч, орон нутгийн эрх баригчдыг шүүмжилжээ.

Францын цагдаа нар хар тамхины наймаачдын эсрэг хангалттай арга хэмжээ авч чадахгүй байгаа учир нутаг нэгтнийх нь эсрэг халдлага үйлдсэн гэмт этгээдүүдтэй чеченүүд өөрсдөө тэмцэхээс өөр аргагүй байдалд хүрсэн хэмээн Кадыров тайлбарласан байна.

Дижоны оршин суугчид ч гэсэн хар тамхины наймаа эрхлэгчдийн гэмт хэргээс залхсан учир тэдний эсрэг тэмцэж байгаа Чеченүүдийн үйлдлийг дэмжсэн хандлага нийгмийн сүлжээнд ихээр ажиглагдаж байгааг Рамзан Кадыров онцолсон байна. Тэрээр Дижонд болж буй үймээн нь үндэстэн хоорондын мөргөлдөөн биш гэдгийг онцлоод хар тамхины эсрэг хайр найргүй тэмцэх нь зүйтэй гэжээ.

Эргэн сануулахад 6-р сарын 10-нд Францын Дижон хотод 16 настай чечен хүү хар тамхины наймаачдад зодуулж, биеийн байдал нь маш хүнд эмнэлэгт хүргэгдсэн юм. Үүнтэй холбогдуулан нутаг нэгтнийхээ өшөөг авахыг хүссэн чеченүүд Францын өнцөг булан бүрээс цугларч Дижон хотод эвдэн сүйтгэж, галдан шатаах ажиллагааг явуулж байгаа юм.

Хотын удирдлагууд нөхцөл байдлыг хяналтад авахын тулд цагдаагийн нэмэлт хүчийг гаргаж, чечений олон иргэнийг баривчилсан байна.

Эх сурвалж: tengrinews


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00