Dark Light
Нийгэм | 2020-06-20

Зүүн өмнөд Азийн зах, ресторанд зарагдаж буй харханд хэд хэдэн төрлийн коронавирус агуулагдаж буйг илрүүлжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

    Тэдгээр мэрэгч амьтдын махнаас илэрсэн коронавирусууд нь өдгөө дэлхийд тархаж буй Covid-19 цар тахлын вирус хараахан биш ч өөр өвчин үүсгэх эрсдэлтэй гэнэ. Судлаачид энэ судалгаанаасаа үүдэн олон тооны амьтдыг нэг хаагдмал орчинд тээвэрлэх нь аюултай хэмээх дүгнэлтэд хүрчээ.

АНУ, Вьетнамын эрдэмтдийн хамтарсан судалгаанаас үзэхэд амьд амьтдыг фермээс зах, ресторан руу тээвэрлэдэг ажилчдын дунд халдварын тоо мэдэгдэхүйц өссөн байна.

Энэ бүхнээс дүгнэхэд хархнууд тээврийн явцад коронавирусийн халдвар авч, бусаддаа тарааж, тэр байтугай ажилчдад халдаах өндөр эрсдэл үүсдэг байх нь.

Азийн зарим орнуудад харх бол хямд, түгээмэл хүнсний эх үүсвэр болдог. Жишээ нь Вьетнамд гэхэд зарим наймаачид будааны талбайгаас харх барьж, зарим нь фермд үржүүлж зардаг аж.

Эрдэмтэд олон жилийн өмнөөс амьд амьтан зардаг захууд өвчний голомт болох аюултайг сануулсаар байжээ. Судалгаанаас харахад фермийн хархнуудын 6 хувиас коронавирус илэрсэн бол энэ тоо наймаачдын зарж байгаа хархнуудын 21 хувь, зах дээр зарагдаж буй хархнуудын 32 хувь, рестораны хархнуудын 56 хувь болж өсчээ.

Зөвхөн хархнаас гадна өөр олон амьтанд, тэр дундаа шоргоолж идэштэн панголинд олон төрлийн коронавирус байдаг аж. Иймд БНХАУ өнгөрсөн долоо хоногуудад зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэх болон панголиныг уламжлалт эмчилгээнд ашиглахыг хориглосон билээ. Харин Вьетнам ойрын хугацаанд дээрхтэй ижил байдлаар зэрлэг амьтан хүнсэнд хэрэглэх асуудлыг зохицуулахаар ажиллаж буй гэнэ.

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00