Dark Light
Нийгэм | 2020-06-22

Герман: Үймээн дэгдээгчид дэлгүүрүүдийг тонон, цагдаа нарын биед халджээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Германы Штутгарт хотод ням гаригт шилжих шөнө болсон үймээн самууны үеэр цагдаагийн 20 гаруй албан хаагч гэмтэж, 20 гаруй хүнийг баривчилжээ.

Шөнийн цагаар гудамжинд үдэшлэг зохион байгуулж байсан залуус хар тамхи худалдаалж, хэрэглэж байна гэсэн мэдээллийн дагуу цагдаа нар шалгалт хийхээр очсон байна. Гэвч тэнд цугласан залуус цагдаа нарын өөдөөс эсэргүүцэл үзүүлэн, биед нь халдаж, үймээн дэгдээжээ.

Үймээн дэгдээгчид хэдэн хэсэгт хуваагдан замд нь таарсан дэлгүүрүүдийн цонх, шилийг хагалан, дээрэм тонуул хийсэн байна. Үнэт эдлэлийн болон гар утасны дэлгүүр бүрэн тонуулсан байна. Мөн түргэн хоолны газрууд болон өөр олон дэлгүүр халдлагад өртөж хохирол амсчээ.

Эмх замбарагүй байдалд 500 гаруй хүн оролцсон бөгөөд тэдний дийлэнх нь малгайтай цамц өмсөн, амны хаалт зүүсэн байжээ.

Нөхцөл байдлыг хяналтад авахын тулд цагдаагийн 200 гаруй албан хаагчийг дайчилсан бөгөөд хөрш зэргэлдээх хотуудаас мөн нэмэлт хүч дуудсан байна.

Штутгарт хотод олон жилийн турш тохиогоогүй энэхүү балмад явдлыг улс төрчид болон хотын оршин суугчид маш ихээр цочирдон хүлээн авч байгаагаа илэрхийлсээр байна.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00