Dark Light
Нийгэм | 2020-06-23

Узбекистанд хуриманд оролцсон олон хүн коронавирусний халдвар авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Узбекистаны нийслэл Ташкент хотод хуриманд оролцсон 12 хүнээс коронавирусний халдвар илэрсэнтэй холбогдуулан хуриманд очсон 100 гаруй хүнийг тусгаарлан шинжилгээнд хамруулж эхэлсэн байна.

Хуримыг зохион байгуулсан айл хоёр хүүхдийнхээ хуримыг нэгэн зэрэг хийсэн бөгөөд хурим 4 хоног үргэлжилжээ. Хорио цээрийн дэглэмийн үед олон хүнийг нэг дор цуглуулан, халдвар дэгдээсэн энэ хэрэгт хариуцлага тооцохоо албаныхан мэдэгдээд байна.

Ташкентийн өөр нэгэн дүүрэгт мөн төрсөн өдрийн үдэшлэгт очсон нэг хамаатны 13 хүнээс коронавирусний халдвар илэрсэн байна.

Узбекистан улсад өнөөдрийн байдлаар коронавирусний халдварын нийт 6216 тохиолдол бүртгэгдэж, 19 хүн нас бараад байгаа юм. Тус улсад хөл хориог 8-р сарын 1 хүртэл сунгажээ.

с


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00