Dark Light
Нийгэм | 2020-06-23

Рига хотод эмнэлгийн ажилтнуудад зориулсан сүрлэг хөшөөг босгожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Энэ цагийн баатрууд болох энхийн манаанд зогсч буй эмнэлгийн ажилчдад зориулсан сүрлэг хөшөөг Латвийн нийслэлд босгосон байна.

Дэлхий дахинд нүүрлээд байгаа цар тахалтай амь насаа хайрлалгүй нойр, хоолгүй тэмцэж байгаа эмнэлгийн ажилчдад талархал илэрхийлж босгосон энэхүү хөшөө нь 6 метрийн өндөртэй юм байна.

Латвийн уран бүтээлч Айгарс Биксийн бүтээл болох энэхүү хөшөө нь халдвартай өвчтнөө эмчилж эдгээснийхээ дараа дараагийн өвчтөн рүүгээ явахын өмнө хэсэг амсхийж байгаа эмчийг дүрсэлжээ.

Цагаан халад, амны хаалт, бээлийтэй эмчийг алгаа дэлгэн уужуу амьсгаа аван итгэл найдвараар дүүрэн тэнгэр лүү харж байгаагаар дүрсэлсэн хөшөөг Рига хот дахь Латвийн үндэсний урлагийн музейн гадна босгосон байна. Хөшөөг бүтээж дуусгахад 3 сарын хугацааг зарцуулжээ.

 

Эх сурвалж: CNN

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16