Dark Light
Нийгэм | 2020-06-24

Ерөнхийлөгч Х.Баттулга: Шинээр сонгогдох Засгийн газартай хамтран эдийн засгийг босгоно

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

     Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын 2020 оны сонгуулийн саналаа өгч байна. Тэрбээр Баянзүрх дүүргийн 1-р хороо, санал авах наймдугаар хэсэгт саналаа өгч байгаа юм. 

Тэрээр саналаа өгөхийн өмнө сэтгэгдлээ хуваалцсан юм.

   –"Дэлхий даяар цар тахалтай холбоотойгоор эдийн засаг ямар байгааг хэлүүлэх шаардлагагүйгээр мэдэж байгаа байх. Монгол орны хувьд эдийн засаг төрөлжөөгүй, цөөн төрлийн экспортод суурилдаг. Шинээр сонгогдох Засгийн газартай хамтран эдийн засгийг босгох, ард иргэдээ ядуурлаас гаргах тал дээр шуурхай ажиллана. Би өөрөө бизнесийн салбарт байсан хүн учир зовлон, жаргалыг нь ойлгодог. Тэгэхээр энэ давуу талаа ашиглан ажиллана"  гэв.

     Мөн тэрээр "Би сонгуулийн ирцийг харж байгаад залуучуудыг уриалах зорилгоор 17:00 цагт саналаа өгч байна" гэсэн юм.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00