Dark Light
Нийгэм | 2020-06-26

Д.Нямхүү: Өнөөдөр 3 хүний шинжилгээнд коронвирус илэрч батлагдсан тохиолдол 219 боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.26/ мэдээллээ хийлээ. Энэхүү мэдээллийн үеэр

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү :

2020.06.25 нд ХӨСҮТ-ийн вирус судлалын лаборатори, Дархан-уул аймгийн салбар лабораторид нийт 171 хүний сорьцод  шинжилгээ хийлээ. Үүнээс 168 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй ба 3 хүний шинжилгээнд коронавирус илэрлээ. Энэ нь 2020.06.25 нд Москва – Улаанбаатарын онгоцоор ирсэн 22-23 насныэрэгтэй, 1 эмэгтэй оюутан байна. Ингээд нийт батлагдсан тохиолдол 219 боллоо.  Мөн ажиглах байранд тусгаарлагдсан 19 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 3 сорьцонд, ХӨСҮТ-д тусгаарлагдан ажиглалтад байгаа 8 хүнд, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 26 жолоочид шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй. Мөн 19 настай Цэргийн сургуулийн оюутан, 43 хоног эмчлэгдээд эдгэрч өнөөдрөөс дараагийн шатны сувилалруу шилжиж байна. Нийт батлагдсан 219 тохиолдолоос  170 хүнийг эмчлэн эдгээж дараагийн шатанд шилжүүлээ. Одоо ХӨСҮТ-д 49 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлвэл 42 хүн хөнгөн, 7 хүн хүндэвтэр гэж үнэлэгдсэн байна. Чихрийн шижин буюу сахарын өвчтэй, суурь өвчтэй 1 хүн, жирэмсэн 1 хүн байна. Мөн 2 жирэмсэн эмэгтэй эдгэрээд дараагийн шатруу явсан, 1 нь төрөх дөхсөн учраас ХӨСҮТ-ийн тусгай төрөх тасагт төрөхөөр хүлээгдэж байна. ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар  88 хүн эмчилгээ ажиглалтад байна. Мөн өнөөдөр 08:30 цагт ОХУ-ын зэвсэгт хүчний тусгай үүргийн онгоцоор 75 цэргийн албан хаагч ирсэн. Бүгдийг нь Багабаян цэргийн амралтад байрлуулсан. Өнөөдөр сорьц цуглуулах ажил эхэлсэн ба маргааш эдгээр алба хаагчдын хариуг танилцуулах болно гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00