Dark Light
Нийгэм | 2020-07-05

Өдөртөө бороотой 26-28 градус дулаан байна

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2020 оны 07 дугаар сарын 05-ны 20 цагаа­с 07 дугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчил­сан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, баруун аймгуудын нутгийн баруун болон говийн аймгуудын  нутгийн зүүн хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хагаст зүүн хойноос, баруун хагаст баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр  5-10 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 18-23 градус, бусад нутгаар 12-17 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Тэрэлж голын хөндийгөөр 21-26 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 32-37 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй, өдөртөө дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 13-15 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

2020 оны 7 дугаар сарын 07-ноос 7 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:                                      

    7 сарын 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо, 8-нд нутгийн хойд хэсгээр, 9-нд баруун болон төв, зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 10-нд  говь болон зүүн аймгуудын ихэнх нутаг, баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 7-нд Алтайн салбар уулсаар, 8-нд нутгийн зарим газраар, 9, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 19-24 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 18-23 градус, өдөртөө халж 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 8, 9-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00