Dark Light
Нийгэм | 2020-07-06

Угтах хаалганы хөшөө баримлаас унаж хүнд гэмтсэн хүүхдийг ГССҮТ-д хүргэжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Хэнтий аймгийн Баян-Адарга сумын Дуурлиг багийн “Шинэсний гэзэг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун зүгт 4 км-т/ Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Дадал сумын чиглэлд гэр бүлийн хамт аялж явсан Улаанбаатар хотын Баянгол дүүргийн харьяат Н /6 настай, эмэгтэй/ 7 сарын 4-ний өдрийн 17:10 цагийн орчим тус сумын угтах хаалганы хөшөө баримлаас унаж, хэвлийн хэсэгт цус алдаж, нарийн гэдэс тасарсан тухай дуудлагыг 7 сарын 5-ны өдрийн 07:30 цагт хүлээн авчээ. Тус сумын Эрүүл мэндийн төвийн их эмч Ж.Батсүрэн  7 сарын 05-ны өдөр эмнэлгийн тусламж үзүүлэн мэс засал хийжээ. Ар гэрийн хүсэлтээр Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэрэгний багийн 4 гишүүн, ГССҮТ-ийн 4 эмч, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй нисдэг тэрэг 7 сарын 5-ны өдрийн 12:06 цагт Улаанбаатар-Хэнтий аймгийн Баян-Адарга сум-Улаанбаатар хотын чиглэлд хөөрч, Хэнтий аймгийн Баян-Адарга сумаас өвчтөнг авч мөн өдрийн 17:02 цагт Улаанбаатар хотод бууж, өвчтөнг ГССҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлсэн байна. 

Иргэд хөдөө орон нутгаар аялаж зугаалахдаа бага насны хүүхэддээ тавих хараа хяналтаа сулруулалгүй анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00