Dark Light
Нийгэм | 2020-07-07

Сэлэнгэ аймагт түймэр гарчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Баянцагаан багийн Монгол Улсын хилийн 708 дугаар тэмдэгт “Амжийн-Ам” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 36 км-т, аймгийн төвөөс зүүн урд зүгт 129 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 7 сарын 5-ны өдрийн 16:45 цагт аймгийн Онцгой байдлын газрын Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар хүлээн авч  Хилийн 0243 дугаар анги, сумын Цагдаагийн хэсгийн алба хаагчид, орон нутгийн иргэд хамтран ажиллаж 7 сарын 6-ны өдрийн 06:09 цагт түймрийг цурманд оруулж мөн өдрийн 18:10 цагт бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 0.5 га талбай өртөж шатсан.

Мөн Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Тийрэг багийн “Дант” гэдэг газар /сумын төвөөс зүүн хойд зүгт 90 км-т, аймгийн төвөөс баруун хойд зүгт 178 км-т/ ойн түймэр гарсан тухай дуудлагыг 7 сарын 5-ны өдрийн 17:50 цагт  аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн алба хаагчид хүлээн авч орон нутгийн иргэдтэй хамтран  ажиллаж түймрийг 7 сарын 6-ны өдрийн 18:30 цагт цурамд оруулсан ба  бүрэн унтраахаар ажиллаж байна. Түймэрт урьдчилсан байдлаар 10 га талбай өртөж шатсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00