Dark Light
Нийгэм | 2020-07-07

Туркийн шинжлэх ухааны академи “Чингис хаан”-ы музейг байгуулахад хамтран ажиллах талаар санал солилцлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Туркийн шинжлэх ухааны академи болон Монгол улсын элчин сайдын яам хамтран “Чингис хаан”-ы музейг Монгол Улсад байгуулахад хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон  видео хурлыг зохион байгуулжээ. Хурлыг нээж Туркийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Проф.Др. Музаффер Шекер, элчин сайд Р.Болд нар үг хэлэв. Видео хурлыг Туркийн шинжлэх ухааны академийн гишүүн, Чингис судлаач  Др. Феридун Эмечен удирдаж, тус академийн хүндэт гишүүн Др. Исенбике Тоган, Алания Алааддин Кейкубат их сургуулийн ректор Др. Экрем Калан зэрэг Туркийн 11 их, дээд сургуулийг төлөөлсөн 20 гаруй эрдэмтэд оролцож, Туркийн нутаг дэвсгэрт байгаа Монголтой холбоотой түүхэн дурсгал, эд өлгийн зүйлсийн талаар мэдээлэл хийж, музей байгуулахад анхаарах зүйлсийн талаар саналаа илэрхийлэв. Энэхүү сэдвээр эрдэм шинжилгээний хурлыг 2020 ондоо багтаан Алания хотын Кейкубат их сургууль, Туркийн  шинжлэх ухааны академи  тус элчин сайдын яам хамтран зохион байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16