Dark Light
Нийгэм | 2020-07-07

Монголбанк 6 дугаар сард 2.3 тонн үнэт металл худалдан авчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголбанк 2020 оны 6 дугаар сард 2.3 тн үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр нийт 10.8 тн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 4.8 тн-р өссөн үзүүлэлт юм.  Монголбанкны нийт худалдан авсан 10.8 тн үнэт металлын 9.1 тн нь алт, 1.7 тн нь цагаан мөнгө байна.

2020 оны 6 дугаар сарын хувьд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 63.9 кг,  Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 81.9 кг үнэт металл худалдан аваад байна. Он гарснаас хойш орон нутаг дахь Монголбанкны 2 хэлтэс нийт 565 кг үнэт металл худалдан авлаа.

Монголбанкны 1 грамм алт худалдан авах дундаж үнэ 2020 оны 6 дугаар сард 156,422.38  төгрөг байлаа.

График 1. 2018-2020 онд Монголбанкны худалдан авсан үнэт металлын сарын мэдээ (кг)


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16