Dark Light
Нийгэм | 2020-07-08

Д.Нямхүү : Дархан-Уул, Орхон аймагт тусгаарлагдсан 2 иргэний шинжилгээнд коронавирус илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ ээлжит мэдээллийн цагаараа коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр 2020.07.07 нд нийт 370 хүнд шинжилгээ хийхэд 368 хүний шинжилгээнд  коронавирус  илрээгүй.

Дархан-Уул аймгаас ХӨСҮТ-д тусгаарлагдсан нэг , Орхон аймагт тусгаарлагдсан нэг иргэний шинжилгээнээс коронавирус илэрлээ. Тэд Алтанбулагийн боомтоор орж ирсэн 20, 22 настай эмэгтэйчүүд байна.

Шинжилгээг задалж хэлбэл, ажиглах байранд тусгаарлагдсан Сөүлээс ирсэн 172 хүний шинжилгээ, тандалтын зорилгоор цуглуулсан 8 хүний шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарласан 17 хүний шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн 29 жолооч, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр сайн мэдээтэй, 1 хүн эдгэрч ХӨСҮТ-ээс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ.

Монгол Улсад коронавирусний батлагдсан 227 тохиолдол байгаагаас 195 тохиолдол нь эдгэрсэн. ХӨСҮТ-д одоогоор  32 хүн эмчилгээ, хяналтад байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 31 нь хөнгөн, 1 нь хүндэвтэр байна. Эмчилгээнд чихрийн шижин өвчтэй нэг хүн, 1 жирэмсэн эмэгтэй эмчилгээ хийлгэж байна” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00