Dark Light
Нийгэм | 2020-07-09

Наадмын өдрүүдэд зах, худалдааны төвүүдийн ажиллах цагийн хуваарь

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярыг 7 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд тэмдэглэнэ гэж заасанчлан улс орон даяар тав хоног амардаг.

Энэ жил "Нарантуул", "Хархорин", "Да хүрээ" зэрэг худалдааны төвүүд уламжлал ёсоор наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

-Бөмбөгөр худалдааны төв энэ сарын 11-20-нд амрах бол томоохон сүлжээ дэлгүүрүүд ердийн цагийн хуваариар ажиллана. 

Сүлжээ дэлгүүрүүдийн цагийн хуваарь

-"Номин" супермаркетын салбар дэлгүүрүүд Үндэсний их баяр наадмын өдрүүдэд ердийн цагийн хуваарь буюу 08:45-22:00 цаг хүртэл ажиллана.

-"Имарт" сүлжээ дэлгүүрүүд долдугаар сарын 9-10-нд 09:00-23:00 цагт ажиллана. Харин долдугаар сарын 11-нээс эхлэн энгийн цагийн хуваарь буюу 09:00-22:00 цагт ажиллана. 

-"Оргил" худалдааны төвийн салбарууд долдугаар сарын сарын 15-ныг дуустал 09:00-22:00 цагийн хооронд ажиллана. Харин долдугаар сарын 16-наас эхлэн тухайн салбарынхаа цагийн хуваарийн дагуу ажиллах аж. 

-"Сансар" сүлжээ дэлгүүр ердийн цагийн хуваарь буюу 08:00-00:00 цагт ажиллана.

-"Миний" сүлжээ дэлгүүр 09:00-22:00 цаг буюу ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Худалдааны төвүүдийн цагийн хуваарь

-"Нарантуул" олон улсын худалдааны төв лолдугаар сарын 11-16-нд амарна. Долдугаар сарын 17-ноос эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

-"Хархорин" худалдааны төв дДолдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 09:30-20:00 цагт ажиллана.

-"Дүнжингарав" худалдааны төв долдугаар сарын 11-15-нд амарч, 16-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. 

-"Бөмбөгөр" худалдааны төв долдугаар сарын 11-20-нд амарна. Долдугаар сарын 21-нээс ердийн цагийн хуваарийн дагуу 09:00-20:00 цагуудад ажиллана. 

-"Содон Бөмбөгөр" худалдааны төв долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн ердийн цагийн хуваариар ажиллана.

-"Барс" худалдааны төв долдугаар сарын 11-14-нд амарч, 15-наас хэвийн цагийн хуваарийн дагуу буюу 08:00-19:00 цагт ажиллаж эхэлнэ.

-"Хүчит Шонхор" худалдааны төв долдугаар сарын 11-13-нд амарна. Долдугаар сарын 14-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу буюу 05:00-18:00 цагт ажиллана.  

-"Да хүрээ" авто худалдааны төв долдугаар сарын 11-15-нд амарна. Долдугаар сарын 16-наас эхлэн 08:30-18:30 цагуудад буюу энгийн цагийн хуваариар ажиллах юм байна. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00