Dark Light
Нийгэм | 2020-07-12

Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 3 хүнд коронавирус илэрлээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Эрүүл мэндийн яам ээлжит мэдээллийн цагаараа коронавирусний цаг үеийн мэдээллийг өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү : "7 сарын 11-ний өдөр 377 хүний сорьцод шинжилгээ хийхэд 374 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин 7 сарын 6-нд Алтанбулаг боомтоор орж ирэн, Дархан-Уул аймагт тусгаарлагдсан 3 хүнд коронавирус илэрсэн. Вирус долоо хоногийн дараа хоёр дахь давтан шинжилгээгээр илэрлээ. 22, 21, 22 настай нэг эмэгтэй, хоёр эрэгтэйг ХӨСҮТ-д авчирч байна. Эмчилгээ ХӨСҮТ-д хийгдэнэ. Өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа сайн мэдээтэй байна. Эдгэрсэн иргэд ОХУ-аас ирсэн 19, 21 настай оюутнууд юм. Батлагдсан тохиолдол 230 байна. Үүнээс 202 хүнийг эмчилсэн. ХӨСҮТ-д эмчилгээнд байгаа 28 хүний биеийн байдлыг үнэлбэл, 25 нь хөнгөн, 3 нь хөнгөн байгаа" гэлээ. 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00