Dark Light
Нийгэм | 2020-07-15

Хоёр удаагийн нислэгээр 428 иргэн эх орондоо ирнэ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өнөөдөр МИАТ компани Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлд хоёр удаа нисч (транзит) АНУ, Сингапур, Тайланд, Бразил, Аргентин Улсад байсан иргэдээ авчирна. Эхний онгоц 17.00 цагт Буянт-Ухаад газардах хуваарьтай. Энэ нислэгээр бага насны хүүхэдтэй гэр бүл 71, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 53, өндөр настан 33, жирэмсэн 2, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 102, нийт 261 хүн. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Корпорэйт, Кентавр, Энхсаран зочид буудал, сувилалд тусгаарлана. Хоёрдахь онгоц 20.00 цагт Буян-Ухаад газардах хуваарьтай. Бага насны хүүхэдтэй гэр бүл 73, эрүүл мэндийн шалтгаантай болон асран хамгаалагчтай 22, өндөр настан 11, жирэмсэн 3, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 58, нийт 167 иргэн. Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хабу, Зүчи, Наранбулаг, Ивээлэн зочид буудал, сувилалд тусгаарлана. Транзит нислэгээр гадаад улсын хоёр дипломат ажилтан ирэх бөгөөд тэднийг ч мөн тусгаарлана.

Эх сурвалж : Улсын онцгой комиссын Шуурхай штаб

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00