Dark Light
Нийгэм | 2020-07-16

Дэлхийн алдартнуудын твиттер аккаунт халдлагад өртжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Лхагва гаргийн орой дэлхийн алдартай томоохон баячууд, улс төрчдийн твиттер хаяг хакеруудын халдлагад өртсөн байна.

Хакерууд Tesla, SpaceX-ийн эзэн тэрбумтан Элон Маск, Microsoft-ийг үндэслэгч Билл Гейтс, Амазоныг үндэслэгч Жефф Безос, нэрт реппер Канье Уэст, АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден, Израйлийн Ерөнхий Сайд Бенжамин Нетаньяху болон бусад томоохон компаниудын захирлуудын аккаунтыг эвдэж твиттерт нь биткойноос мөнгө олох тухай ижилхэн мэдээллийг байршуулсан байна.

Хакерууд “Доорх хаяг руу илгээсэн бүх биткойн таньд 2 дахин үржигдэн буцан очих болно. Хэрэв та 1000 доллар шилжүүлвэл, таньд 2000 доллар болгож буцаан олгоно. Гэхдээ зөвхөн эхний 30 минутад багтсан хүмүүс л үүнд хамрагдах боломжтой” гэсэн постийг алдартнуудын твиттер аккаунт дээр нь байршуулсан байна.

Үүгээрээ хакерууд доод тал нь 55 мянган доллар иргэдээс залилан авч чаджээ. Твиттер энэхүү халдлагын эзэн холбогдогчийг олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна.

Эх сурвалж: BBC, Bloomberg 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16