Dark Light
Нийгэм | 2020-07-16

Зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

2020 оны 07 дугаар сарын 11-15-ний өдрүүдэд Баянгол дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 13 улсын /ахлах/ байцаагч нар “Хархорин”, “Хороолол”, “Барс 1” худалдааны төв болон 3, 14, 15, 17, 18, 20 дугаар хороодод байрлах нийтийн эзэмшлийн зам талбайд зөвшөөрөлгүй ил задгай хүнсний худалдаа эрхлэгч иргэдийн үйл ажиллагаанд хяналт тавин ажиллалаа. Хяналт шалгалтаар 14, 15 дугаар хороодод байрлах Итали зайрмаг ХХК, Ичиго зайрмагны түц 2, Сүүн зайрмаг 2, Шинэхэн зайрмаг, нийт 6 зайрмагийн түц зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсныг зогсоож Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтын дагуу арга хэмжээ авахаар ажиллаж байна. Мөн 7-р хороо Шонхор плаза төвийн урд хүнсний ногоо болон самар худалдаалж байсан 2 иргэн, 15-р хороо Москва их дэлгүүрийн урд талбайд ус ундаа худалдаалж байсан 1 иргэний үйл ажиллагааг зогсоож нийтийн эзэмшлийн зам талбайг чөлөөлж ажиллалаа.

“Хархорин”, “Барс 1” худалдааны төвийн орчимд ил задгай худалдаа эрхэлсэн зөрчил илрээгүй болно.

Эх сурвалж : Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16