Dark Light
Нийгэм | 2020-07-16

Түлэгдэж гэмтсэн 16 иргэнийг Улаанбаатар хотруу хүргэхээр нисдэг тэрэг хөөрчээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн “Цагаан даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/ 93-80 УБЛ улсын дугаартай, “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэсэн автомашин “Цагаан даваа” уруудах замдаа онхолдож замын хажуу руу унан шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 15-ны өдрийн 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч  дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:58 цагт очиход “Норд Бенз” загварын, автомашин шатсанаас эсрэг урсгалд зорчиж явсан 4 автомашин Аллион, Альфард, Форестер, Сонат-7/, 1 мотоцикл өртөн шатаж байсныг 32 минут ажиллаж унтраасан. Тус гал түймэрт 2 иргэн өртөж нас барсан /Г /50 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/, 16 иргэн түлэгдэж гэмтсэнийг Ихтамир сумын эмнэлэгт 4 иргэн, Аймгийн нэгдсэн эмнэлэгт 12 иргэн хүргэгдсэнээс /1 иргэн хүлээн авахад, 7 иргэн мэс заслын тасагт, 4 иргэн сэхээн амьдруулах тасагт/ шилжүүлэн эмчилж байна. “Шунхлай” ШТС-ийн гэрээт “Тэргүүн Эрдэнэ” ХХК-ийн жолооч Б “Норд Бенз” загварын шатахуун тээвэрлэх автомашинаар АИ-92 шатахууныг /35970л/ Улаанбаатараас хотоос Завхан аймгийн чиглэлд тээвэрлэж явсан байна. Түлэгдэж гэмтсэн иргэдийг Улаанбаатар хот руу хүргэхээр ЗХЖШ-ын МИ-171Е загварын нисдэг тэрэг Улаанбаатар хотоос 04:25 цагт Булган аймгийн чиглэлд хөөрч, 05:42 цагт буусан. 06:19 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын чиглэлд хөөрч 07:15 цагт Архангай аймагт газардсан байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00