Dark Light
Нийгэм | 2020-07-18

Түлэгдэж бэртсэн иргэдийн дунд 4 сартай хүүхэд байжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар баг “Цагаан даваа”-нд  /аймгийн төвөөс баруун хойд зүгт 10 км/Улаанбаатар хотоос Завхан аймгийн Их-Уул сумын чиглэлд шатахуун ачин зорчиж явсан “Тэнүүн-Эрдэнэ” ХХК-ийн “Норд бенз” загварын автомашин онходож их хэмжээний шатахуун асгаран шатаж байна гэсэн дуудлагыг 7 сарын 15-ны өдрийн 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч дарга, хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан алба хаагчид 10 км зам туулан 15:58 цагт очиж 32 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт 16 хүн,  3 автомашин, 1 мотоцикл өртсөнөөс нийслэлийн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны харьяат иргэн Г /50 настай, эмэгтэй/, Х /6 настай, эмэгтэй/ нар нас барсан бөгөөд түлэгдэж гэмтсэн 4 иргэнийг тус аймгийн Ихтамир сумын эмнэлэгт 16:15 цагт, мөн 12 иргэнийг аймгийн Нэгдсэн эмнэлэгт 17:50-20:00 цагт тус тус  хүргэсэн.  Гал түймэрт өртөж түлэгдсэн   биеийн байдал маш хүнд 12 иргэнийг  Улаанбаатар хотод ГССҮТ-д авч ирэхээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан шуурхай бүлэг Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171Е загварын нисдэг тэргээр 7 сарын 16-ны өдрийн 04:25 цагт Зэвсэг хүчний 303 дугаар ангийн нислэгийн талбайгаас хөөрч 07:15 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган суманд буусан. Мөн өдрийн 08:30 цагт У /6 настай, эмэгтэй/ тус аймгийн Нэгдсэн эмнэлэгт нас баржээ. Нисдэг тэрэг 10:14 цагт Архангай аймгийн Эрдэнэбулган сумаас хөөрч иргэн А /59 настай, эмэгтэй/, Б/51 настай, эрэгтэй/, Б /37 настай, эрэгтэй/, Б /33 настай, эрэгтэй/, Ц /33 настай, эмэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/ Б/29 настай, эрэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Б/9 настай, эрэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/, мөн 7 сарын 15-ны өдрийн 14:51 цагт тус аймгийн Цахир сумын Цахир багийн “Солонгот”-ын даваанд осолд орж хүнд гэмтсэн Ө/7 настай, эрэгтэй/ нарыг 12:10 цагт Улаанбаатар хотод авч ирж ГССҮТ-д шилжүүлэн өгсөн байна. Иргэн А/59 настай, эмэгтэй/, Б /51 настай, эрэгтэй/, Б /43 настай, эрэгтэй/, Б /29 настай, эрэгтэй/, Н /29 настай, эмэгтэй/, Б /9 настай, эрэгтэй/ нарын биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, мөн Ө/7 настай, эрэгтэй/ тархины хүнд гэмтэлтэй тул мэс засал хийлгэсэн биеийн байдал маш хүнд Эрчимт эмчилгээний тасагт, иргэн Ц /33 настай, эмэгтэй/, Э /13 настай, эмэгтэй/, Т /4 сартай, эмэгтэй/ нарын биеийн байдал хүндэвтэр байгаа тул энгийн тасагт тус тус хэвтэн эмчлүүлж байна. Иргэн Б/37 настай, эрэгтэй/ биеийн байдал хэвийн байсан тул гэрт нь гаргажээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00