Dark Light
Нийгэм | 2020-07-19

Өсвөрийн уран гулгалтын дэлхийн аварга Екатерина Александровская таалал төгсжээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Өсвөрийн уран гулгалтын дэлхийн аварга Австрали, ОХУ-ын уран гулгагч Екатерина Александровская 20 насандаа таалал төгсжээ.

Тэрээр 7-р сарын 18-нд Москва хот дахь гэрийнхээ орон сууцны 6 дугаар давхраас унаж нас барсан байдалтай олдсон бөгөөд амиа хорлосон байж болзошгүй хэмээн урьдчилан таамаглаж байгаа юм байна. Хэргийн газраас түүний “Хайртай” гэж бичиж үлдээсэн зурвас олдсон байна.

Австралийн хоёр удаагийн аварга Екатерина Александровская нь бэртэл авсныхаа дараа амиа хорлох оролдлого өмнө нь хийж байсан талаар Оросын эх сурвалжууд мэдээлж байна.  

2000 оны 1-р сарын 1-нд Москва хотод мэндэлсэн тэрээр 2016 онд спортын иргэншлээ сольж Австралийн нэрийн өмнөөс гулгах болсон юм.

Тэрээр 2017 онд болсон дэлхийн өсвөрийн аваргын хосын төрлөөс өөрийн хамтрагч Австралийн уран гулгагч Харли Уиндзортой оролцож алтан медаль хүртсэн юм. Тухайн жилдээ мөн тэд өсвөрийн гран при шагналыг хүртэж, Австралийн 2 удаагийн аварга ( 2017, 2019 онуудад) болж байжээ.

Эх сурвалж: RT


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00