Dark Light
Нийгэм | 2020-07-24

Багшийн ажлын ачааллыг зөв жигдлэх асуудалд анхаарахыг хүсэв

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Багш мэргэжлийн үнэлэмжийг сайжруулах, цалин хөлсийг үе шаттай нэмэгдүүлэх, багшийг тасралтгүй хөгжүүлэх, орон сууцны хангамж, нийгмийн баталгааг сайжруулах, Монголын багш нарын VII их хурлын шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, VIII их хуралд бэлтгэх асуудлуудаар сайд байр сууриа илэрхийлж, багш нарын санал, хүсэлтийг сонсов.

Багшийн ажлын ачааллыг бууруулах, зөв тэнцвэртэй болгох шийдвэрүүдийг яамны зүгээс гаргаж байгаа ч, хэрэгжилт сургууль, цэцэрлэгийн түвшинд хангалттай бус байгаа нь шат шатны байгууллагын ажлын уялдаа холбоо, удирдлагын төдийгүй багш нарын хандлагаас хамаарч байгааг дурдаж, багшийн ажлын ачааллыг бууруулах асуудалд дахин анхаарахыг салбарын сайдаас хүсэв.

Багшийг ажлын байран дээрээ хөгжих боломжийг олгох, сургуулийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, үр дүнгийн урамшууллыг багшийн чадвар, ажлын үнэлгээтэй нь уялдуулах, төрийн албан хаагчийн чадвар, харилцаа, ёс зүйн асуудалд анхаарах талаар холбооны төлөөлөл санал хэллээ.

Уулзалтын үр дүнд БШУЯ болон Монголын багш нарын холбоо багшийн хөгжлийн асуудал, их хурлын шийдвэрийн хэрэгжилт дээр хамтарч ажиллахаар болов.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00