Dark Light
Нийгэм | 2020-07-27

Адуундаа яваад сураггүй болсон иргэнийг эрэн хайх ажиллагааг зогсоожээ

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан түнгэ багийн “Арал толгой” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 230 км-т, сумын төвөөс баруун зүгт 150 км-т/ Тус сумын харьяат иргэн Н /20 настай, эрэгтэй/ 7 сарын 20-ны өдрийн 08:00 цагийн орчим адуундаа мориор явсан бөгөөд мөн өдрийн 10:30 цагт морь нь гэртээ ирсэн /эмээл нь ус болсон/ Хоромдох голд живсэн байж болзошгүй тухай дуудлагыг 7 сарын 20-ны өдрийн 14:20 цагт  аймгийн Онцгой байдлын газар хүлээн авч Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр анги, сумын ерөнхий зориулалтын мэргэжлийн ангийн алба хаагчид  “Хоромдох”-ын голын дээд хэсгээс “Хотон нуур” хүртэл 18 км-т завьтай урсаж, 3-5 метрийн гүнд 4 удаа шумбалт хийж, нисгэгчгүй төхөөрөмжөөр 3 км-ын тойрогт, голын эрэг дагуу 3 км-т эрэлч нохойтой явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан бөгөөд үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:30 цагт ар гэрийнхэнтэй зөвшилцөж, тус аймгийн Онцгой байдлын газрын даргын шийдвэрээр эрэн хайх ажиллагааг зогсоосон байна.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00