Dark Light
Нийгэм | 2020-07-28

Д.Нямхүү: Дөрвөн хүн эдгэрч гарлаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-ны ээлжит мэдээллийн үеэр ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү мэдээлэл өглөө. Тэрээр “Долоодугаар сарын 28-нд нийт 686 хүний сорьцод шинжилгээ хийхэд 685 хүний сорьцод коронавирус илрээгүй.

7 сарын 27-нд Франкфурт Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний сорьцод коронавирус илэрлээ.

Шинжилгээг задалж хэлбэл, 7 сарын 27-нд Сөүл Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 266 хүний шинжилгээ хийхэд нэг хүнд коронавирус илэрсэн бусдад нь илрээгүй. Дорноговь аймагт тусгаарлагдсан 116 хүний шинжилгээ, 7 сарын 8-нд Сөүлээс ирсэн 256 хүний 3 дахь давтан шинжилгээ, тандалтын зорилгоор 7 хүнд хийсэн шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 9 хүний давтан шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдсан 17 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн 14 жолоочийн сорьц, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан 1 хүний давтан  шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй байна.

Өнөөдөр дөрвөн хүн эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатлалын сувилал руу шилжлээ. Ийнхүү 33 настай эрэгтэй, Беларусь Улсын иргэн 66 настай эрэгтэй, ОХУ-ын иргэн 20 настай эмэгтэй мөн ОХУ-ын иргэн нийт 4 хүн эдгэрч гарлаа" гэсэн юм. 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00