Dark Light
Нийгэм | 2020-08-03

А.Амбасэлмаа: 429 хүнд шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

ЭМЯ-наас коронавирусний цаг үеийн мэдээллийг хүргэлээ. Энэ үеэр  ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа :  " 8 сарын 2-ны өдөр нийт 429 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Дээрх шинжилгээнд :  7 сарын 20-ны өдөр Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээ, Афгинастанаас ирсэн цэрэг дайчдын давтан шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй 3 эмч, ажилтаны шинжилгээ, ажиглах байранд тусгаарлагдаж буй 8 хүний давтан шинжилгээ, Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа, тээврийн 30 жолоочийн шинжилгээ багтжээ. Өнөөдрийн байдлаар манай улсад коронавируст халдварын батлагдсан 293 тохиолдол бүртгэгдсэн. Үүнээс 230 нь эдгэрсэн. Одоогоор ХӨСҮТ-д 63 хүн эмчилгээнд байна. Эмчилгээнд байгаа хүмүүсээс 60 хүний биеийн байдал хөнгөн, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна. Мөн эдгэрээд эмнэлгээс гарсан 230 иргэнээс 17 хүн сувилалд, 47 хүн гэрийн ажиглалтад байгаа бол 166 хүн ажиглалтаас гарчээ. Тандалт, судалгаа үргэлжилж байна” гэлээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00