Dark Light
Нийгэм | 2020-08-18

Энэ сард АНУ, Казакстан руу нэмэлт нислэг хийхээр боллоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатарын шийдвэрээр 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Казахстан улсын нийслэл Нурсултан, 8 дугаар сарын 31-ний өдөр АНУ-ын Сиатл хот руу тусгай үүргийн нэмэлт нислэг хийхээр шийдвэрлэлээ.

Нурсултан хот руу хийх нислэг замдаа Киргиз улсын нийслэл Бишкек хотод зогсож, хилээ хаасны улмаас тус улсаас нутаг буцах боломжгүй байгаа Монгол Улсын 30 гаруй иргэнийг авах бөгөөд эдгээр 2 нислэгээр нийт 520 орчим иргэн эх орондоо ирэх юм.

Нэмэлт нислэгийг үйлдсэнээр энэ сард нийт 17 удаагийн нислэгээр 4240 гаруй иргэнийг эх оронд нь авчирч буй юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.13-15
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19, 20
Үзвэрийн хувиарууд
Image
2026.06.19-21
Үзвэрийн хувиарууд
Image
2026.07.16