Dark Light
Нийгэм | 2020-08-19

Мали: Цэргүүд бослого гаргаж, Ерөнхийлөгчөө огцрууллаа

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Малигийн нийслэл Бамако хотоос 15 км-ийн зайд орших цэргийн баазад мягмар гаргийн өглөө цэрэг, офицерууд нь бослого гаргаж удирдлагыг гартаа авсныхаа дараа нийслэл хот руугаа хөдөлсөн юм.

Улмаар бослого гаргагчид Ерөнхийлөгчийн ордон руугаа дайран орж улсынхаа ерөнхийлөгч Ибрахим Бубакар Кейта болон Ерөнхий сайд Бубу Сисе нарыг баривчилжээ.

Үүний дараа Малигийн Ерөнхийлөгч төрийн телевизээрээ мэдэгдэл хийж, эрх мэдлээ хамгаалахын төлөө цус урсгахыг хүсэхгүй байгаа учир төрийн тэргүүний суудлаасаа огцорч, засгийн газар, парламентаа тарааж байгаагаа мэдэгдсэн байна.

Африкийн Холбоо болон НҮБ Малигийн цэргийн бослогыг хурцаар шүүмжилж, төрийн эрх баригчдаа даруй суллан, үндсэн хуулиа сэргээхийг босогчдоос шаардсан байна.

2018 оны сонгуулиар улиран сонгогдсон Малигийн Ерөнхийлөгч Бубакар Кейта нь авлигын хэрэгт нэр холбогдож, эдийн засгийн хямрал, улс оронд нь өрнөж байгаа хүчирхийлэл, зөрчилдөөнийг таслан зогсоож чадахгүй байгаад иргэдийнхээ зүгээс ихээхэн шүүмжлэлтэй тулгарч байсан юм.

Эх сурвалж: ВВС


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00