Dark Light
Нийгэм | 2020-08-21

Бээжин хотын иргэдийг амны хаалтгүй явахыг зөвшөөрлөө

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

БНХАУ-ын нийслэл Бээжин хотын иргэдийг амны хаалтгүй гадуур явахыг зөвшөөрсөн шийдвэрийг тус хотын эрүүлийг хамгаалах байгууллагаас гаргасан байна.  Сүүлийн 13 хоногийн турш Бээжин хотод коронавирусийн халдварын нэг ч тохииолдол бүртгэгдээгүй учир ийнхүү хорио цээрийн дэглэмийг сулруулж байгаа гэнэ.

Үүнээс өмнө дөрөвдүгээр сард ийм шийдвэр гаргасан ч халдварын шинэ голомт илэрсний дараа зургаадугаар сард буцаад амны хаалт заавал зүүх журмыг мөрдөж эхэлсэн юм.

Сүүлийн таван өдрийн хугацаанд Хятадын эх газарт халдварын тохиолдол ганц ч илрээгүй юм. Өчигдөр тус улсад 22 тохиолдол шинээр илэрсэн нь бүгд гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлууд байна.

Өнөөдрийн байдлаар Хятадад бүртгэгдсэн Covid-19 халдварын тохиолдол нийтдээ 84 мянган болжээ.

 Эх сурвалж: Reuters


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.19
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.09.05
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.22
Үзвэрийн хувиарууд
Image
2026.08.30 20:00