Dark Light
Нийгэм | 2020-08-24

Монголын сагсчид дэлхийн хамгийн ур чадвартай тамирчдаар тодорлоо

СЭТГҮҮЛЧ | АДМИН
Image

Монголын сагсан бөмбөгийн 17-оос доош насны шигшээ багийн тамирчид "FIBA U17 Skills Challenge 2020" тэмцээнд түрүүлснээр тухайн ангилалдаа дэлхийн хамгийн ур чадвартай тамирчдаар тодорлоо.

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохиосон уг тамирчдын ур чадварын тэмцээн онлайн хэлбэрээр болсон бөгөөд дэлхийн 16 орон оролцсон байна. 

Азийн сонгон шалгаруулалтаас дэлхийн тавцанд өрсөлдөх эрхээ авсан Монголын баг "С" хэсэгт Турк, Уганда, Беларусь улсын багуудтай таарч хэсгээсээ нэгдүгээр байраар шалгарсан. Харин хасагдах шатанд Пуэрто Рико, Гвиней финалд Болгарын багийг хожсоноор ийнхүү аварга болсон юм.

Гвинейн баг гуравдугаар байранд Панамыг хожин хүрэл медаль хүртсэн уг тэмцээний шилдэг тоглогчоор Г.Болор-Эрдэнэ тодорсон байна.

Түүнчлэн "FIBA U17 Skills Challenge 2020"-ийн эмэгтэйчүүдийн төрөлд Хятадын баг Польшийг хожин түрүүлсэн бол хүрэл медалийг Испанийн баг хүртжээ.

 

Эх сурвалж: FIBA

 

 

 


Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07 18:00
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.07, 08
Үзвэрийн хувиарууд
Image
2026.03.08 15:00